← М.ЧИМЭДДОРЖ.mn
Ярилцлага · 2017 оны 5-р сар

Намын шинэчлэл: хараат бус институт ба дотоод сонгууль

Мөнхжаргалын Чимэддорж · Eagle News, Зочны цаг · Бүрэн бичвэр · Updated 2026

Гол санаанууд

Нам төрийн эрхийг барьдаггүй

Улс төрийн намыг "төрийн эрх мэдлийг авах гэж байгаа бүлэг хүмүүс" гэж ойлгох нь хортой: нам бол тодорхой үзэл баримтлалын доор нэгдсэн хүмүүсийн нэгдэл бөгөөд төрд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулдаг тогтолцоо юм. "Нам ингэж шийдсэн" гэдгээр төрийн шийдвэр гардаг бол буруу тогтолцоо.

Эрх зүйн орчноо хүлээлгүй эхэлсэн шинэчлэл

Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээгүй байхад нам дотооддоо өөрийгөө шинэчлэх нь эрсдэлтэй том алхам. Бодлогын шийдвэр гаргах бүтэц бий болсон, бүх шатны удирдлагыг гишүүдээсээ сонгодог болсон зэрэг эерэг өөрчлөлт гарсан ч, намын үндсэн үүрэгт чиглэсэн өөрчлөлтийг хийж чадаагүй.

Тодотгогдоогүй үзэл баримтлал

АН-ын үзэл баримтлалын шинэчлэл хойшлогдсоор ирсэн. 2000 оны нэгдлийг улс төр судлаачид сонгуульд ялах зорилготой механик нэгдэл гэж үздэг; гишүүдийн тоо 30 орчим хувиар өссөн ч тэд ямар үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч элссэн бэ гэдэг нь хамгийн наад захын хариулагдаагүй асуулт.

Хяналт ба сонгуулийн байгууллагын хараат бус байдал

Үндсэн дүрмийн хороо, сонгуулийн байгууллагыг Их хурлаас шууд сонгодог байхаар дүрмийн төсөлд тусгасан байсан нь эцэстээ намын дарга санал болгож Их хурал баталдаг болж өөрчлөгдсөн. Ерөнхий сайд, шүүгч, СЕХ-ныхоо гишүүдийг өөрөө томилчихсон тоглогчтой сонгуульд бусад нь орох уу гэдэгтэй энэ нь зүйрлэгдэнэ.

Дүрэм нь нээлттэй биш сонгууль

Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэм санал хураалт эхлэхээс гуравхан хоногийн өмнө бүртгэгдэж, өнөөг хүртэл олон нийтэд нээлттэй болоогүй — иймээс сонгуульд орсон хүмүүс ямар дүрмээр өрсөлдөж байгаагаа мэдэхгүй байсан. Их хурлаар дахин хэлэлцэж засах ёстой байсан процесс цөөхөн хүний хүрээнд хийгджээ.

Мөнгөний шалгуур өрсөлдөөнийг хаасан

Даргын сонгуульд 250 сая, дүүргийн намын хорооны даргад 3 саяас дээш дэнчин шаардсанаар өрсөлдөхийг хүссэн олон хүн өрсөлдөж чадаагүй: Үндэсний бодлогын хорооны 380 суудалд 565 хүн нэр дэвшсэн ч сонгогдсон гишүүдийн 70 хувь нь өрсөлдөгчгүй байв. Цугларсан 5,4 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар гишүүдэд мэдээлэл байхгүй байна.

Бичлэг

Бүрэн бичвэр

Үзэгч та бүхнийхээ ой амгаланг айлтгая. Би сэтгүүлч Боларжаргалмаа энэ ор үзэгч та бүхэнтэй уулзуулж студитэй ярилцахаар нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Чимэддоржийг студидээ урьсан байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Баярлалаа оройн мэнд хүргэе. Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гээд ер нь их завгүй байх шиг байна?

За үзэгчид маань ч мэдэж байгаа байх АН маргааш Их хурлаа хийнэ за түүний өмнө бас а нэр дэвшигчээ Бага хурлаараа тодруулчихлаа. Ер нь Бага хур хурлаараа тодруулах гэж явсан энэ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажил санал асуулга ер нь ямар журмаар хэрхэн яаж явагдав? Тийм энэ АН-ын шинэчлэлийн нэг хэсэг нь АН-ын гишүүдээсээ бүх шатын намын удирдлага бүх шатын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг шууд эхлээд урьдчилсан тодруул урьдчилж тодруулаад дараа нь болбол а нэр дэвшүүлдэг байя гэсэн. Энэ шинэчлэлийн бас өөрчлөлтүүдийнх нь 1 тэгээд энэ хүрээнд болбол АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг гишүүдээсээ эхлээд асуугаад асуулга явуулаад тэгээд тодорсон хүнээ болбол маргааш Их хурлаар батламжлаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм. Өрсөлдөж байгаа санал асуулга ер нь хэрхэн яг шударга явагдсан гэж та бүхэн дүгнэж байгаа бол би яагаад тэгж асуугаад байна вэ гэвэл 6 нэр дэвшигч өөрсдөө болбол бас горилж нэрээ дэвшүүлье ээ гэдэг ийм саналаа бол тавьсан байсан шүү дээ тийм ээ тийм яах вэ зүгээр санал асуулга болбол саяын санал асуулга болбол урьдчилж сонгуулийн компани явуулаагүй а Энэ бол Улс төрийн намын а сонгуулийн тухай хуулиараа боломжгүй байсан учраас бол шууд санал асуулгыг зохион байгуулсан байгаа.

Мэдээж А энэ энэ бол маш олон хүн оролцсон үйл явц учраас болбол А яг сонгуультай адилхан бүх процесс нь явагдаж байгаа. Хэдийгээр сурталчилгаа яваагүй ч гэсэн а Гэхдээ болбол одоо би бол одоо шударга болсон шударга биш болсон гэдгийг болбол шууд хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхлээр а ямар ч байсан гэсэн АН-ын гишүүд саналаа өгсөн тэрний саналын дүнгээр л гарсан. Мхн сар бас 2 дүнг харж байхад А.Баттулгын дарга Амаржаргал гэдэг дээр харагдаж байна лээ л дээ. Ер нь зүгээр л хэтэрхий их олон хүн ингээд нэр дэвшсэнээр одоо сонгуулийн санал нь хуваагдах тарамдах одоо ийм байдал ажиглагддаг аа гэдэг зүйлийг бас улс төр судлаачид ч гэсэн хэлж байсан.

Одоо Францын Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн бас 2 дахь шат 2 шат сонгуулиар явагдаж байна шүү дээ. Энэ мэт байдал 90 нь хэр байсан бол? Тийм а энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа процесстоо ч бас шууд а зөвхөн энийг ч хэлж хэлж байгаа юм биш ерөнхийдөө яах вэ а Нийт гишүүдээсээ асууна гэдэг нь ядаж 50 дээр нэмэх хувийн дэмжлэг авч байх ёстой юу үгүй юү гэдэг асуулт бол тавигдаж. Яагаад вэ гэхээр ардчиллын зарчим нь болбол А илүү олонх нь шийдвэр гаргаж явж байх Ёстой Мхн а хэрвээ санаж байгаа бол өмнө нь зохион байгуулсан АН-ын даргыг сонгох сонгуулиар болбол бас 1 30 орчим хувийн санал авсан хүн намын дарга болсон байгаа. Сая дотоод сонгууль болоход бас нэлээд олон аймгууд дээр бас ийм асуудлууд гарч ирж байгаа.

Ер нь бол яах вэ намын энэ намын дотоод сонгууль ч гэсэн дээ 2 үе шаттай байвал яасан юм бэ гэсэн санал болбол байгаа л даа. Нам дотор ч гэсэн байгаа. Би яагаад өөртэй чинь ярилцахыг хүссэн бэ гэвэл АН шинэчлэгдэж байна гэдэг зүйлийг ярьж эхлэхтэй зэрэгцээд та ч өөрөө АН-ын даргын сонгуульд бас нэрээ дэвшүүлэх гэж үзсэн. За гэсэн ч бас тийм ээ өрсөлдөж чадаагүй. Үнэхээр намын шинэчлэл өнөөдөр ямар шатдаа явж байгаа юм бол оо гэж тодруулах үүднээс би таныг урьсан байгаа.

Намын шинэчлэл өнөөдөр ямар шатандаа явагдаж байна а эхлээд энийг ярихаас өмнө ер нь улс төрийн нам гэж юу юм гэдэг асуудлыг яг одоо өнөөдрийн энэ нийгмийн шаардаж байгаа ч гэх юм уу өнөөдрийн одоо нийгмийн харилцааг зохицуулахуйц хэмжээнд төрийг байгуулж байгаа институтийнх нь хувьд хэлэх ёстой улс төрийн намыг болбол олон хүмүүс бол а юу гэж ойлгодог вэ гэхээр төрийн эрх мэдлийг авах гэж байгаа одоо нэг хэсэг бүлэг хүмүүс гэж ойлгоод байна. А Энэ болбол Монголын нийгэмд чиг л байна нам дотор ч байгаа хүмүүс ч гэсэндээ бас ийм ойлголт хандлага түгээмэл байгаад байгаа нь болбол их хортой зүйл байгаа юм аа. Хамгийн эхлээд бол улс төрийн нам гэдэг нь тодорхой үзэл баримтлалын доор нэгдсэн хүмүүс 2 дугаарт нь энэ улс төрийн нам ерөөсөө төрийн эрхийг барьдаггүй. Мхн а улс төрийн нам болбол төрд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулдаг тогтолцоо болохоос биш өөрөө төр эрхийг барьдаг А институт бол биш. Мхн а Тийм учраас болбол бид улс төрийн намыг юу аль талаас нь харах ёстой вэ гэхээр 1 дүгээрт энэ улс төрийн нам гэж байгаа институт нь төрд ажиллах хүмүүсийг сайн тодруулж өгч чадаж байна уу?

Ялангуяа а Тэр хүмүүсийн одоо хууль дээдлэх ёсыг одоо баримталдаг тэр одоо дэвшиж байгаа тэр одоо намаасаа намынхаа үзэл баримтлалыг баримтлалд нийцсэн шийдвэр гаргадаг ийм хүмүүсийг тодруулж өгч чадаж байна уу үгүй юү гэдэг асуулт бол хамгийн эхний асуулт юм байгаа юм. Тэгэхлээр Монголд болбол а улс төрийн намууд шинэ Үндсэн хууль байгуул батлагдсанаар шинээр улс төрийн намуудыг бүртгээд олон намын тогтолцоо бий болоод хөгжсөн. Саяын өнгөрсөн хугацааг харах юм болбол улс төрийн намууд бол төлөвшсөнгүй ээ. Өнөөдөр болбол сүүлийн арваад жилийн туршид улс төрийн намуудын рейтинг олон нийтийн дунд унасаар өнөөдрийг хүрлээ. Одоо бол а зүгээр нэг нийтийн одоо янз бүрийн судалгаанууд харж байхад олон нийтийн дунд бол улс төрийн намыг одоо юу гэх юм бэ дээ?

Улс төрийн нам шиг муухай юм байхгүй байна гэсэн ойлголт бол түгээмэл боллоо. Энэ бол маш аюултай үзэгдэлээ. Яагаад гэвэл өнөөдөр ч тэр маргааш ч тэр Монгол улсын эрх зүйн тогтолцоо ер нь төрийг байгуулж байгаа энэ ардчилсан тогтолцоо гэдэг чинь төрд ажиллах хүмүүсийг улс төрийн намаар урьдчилж сонгон шалгаруулаад тэр хүмүүсийн одоо юу юм? Тэндээс гарч ирсэн хүмүүсээр төрийн одоо албан тушаалууд тэр улс төрийн албан тушаалууд дээр хүмүүс очиж ажиллаж байгаа юм. Бид нар бол олон энэ засаглалын хүрээнд олон асуудлыг бол хөндөж тавиад 1 дүгээрт нь бид нар хамгийн эхлээд л бид нар одоо үндсэн хуулиа л болохгүй байна гэсэн асуудлыг тавиад байдаг.

Гэтэл бол а улс төрийн намын тухай хууль гэдэг хууль бол улс төрийн намуудын харилцааг ерөөсөө зохицуулж чадахгүй байна. Адгийн хамгийн наад талын жишээг хэлэхэд бол улс төрийн намын намын нэрээр сонгогдсон хүмүүс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг болбол бид нар бол зөв ойлгох ёстой. Жишээлбэл М нам ингэж шийдсэн гээд төрийн шийдвэр гардаг болбол буруу тогтолцоо. Тэгэхээр нам хэдийгээр хүмүүсийг сонгон шалгаруулж байгаа боловч төрийн шийдвэрийг гаргаж болохгүй.

Нэг талаасаа а нөгөө талаас намуудын энэ төрд ажиллах хүмүүсийг яаж сонгон шалгаруулж байгаа нь бол маш чухал асуулт байна. Ер нь дотоод засаглал нь ямар байгаа юм яаж сонгон шалгаруулаад байгаа юм бэ гэдэг болбол маш чухал асуудал байгаа юм л даа. Намын шинэчлэл м АН-ын шинэчлэлийн үйл явц болбол нэг талаас би сая бас хэллээ. М а нэг талаас болбол энэ бол бас засаглалын шинэчлэлийн нэг том алхам. Гэхдээ бол эрх зүйн орчны шинэчлэлийг хүлээхгүйгээр эхлүүлсэн гэдгийг нь бол хамгийн эхлээд дурдах ёстой байх.

Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээгүй байхад нэг нам дотооддоо өөрийгөө шинэчилнэ ээ гэдэг болбол маш эрсдэлтэй том алхам хийж байгаа. Олон талаараа бол эерэг юм руу явж байна. Жишээлэх юм бол АН бол улс төрийн бодлогын шийдвэр гаргах бүтэцтэй болчихлоо мхн гишүүдээсээ бүх одоо шатын дарга нарыг удирдах бүрэлдэхүүнийг төлөөллийн байгууллагуудаасаа шууд байгууллагууддаа гишүүдээсээ о сонгодог боллоо. А за өөрийнхөө үйл ажиллагааг аваад явахуйц хэмжээний хэдийгээр одоо хангалттай биш ч гэсэндээ А төсвийнхөө асуудлыг шийдэх бас тогтолцоог нь бас хийж авлаа гээд маш олон эерэг өөрчлөлтүүд явагдаж байна. Харамсалтай нь болбол а хэдийгээр эерэг юм олон байгаа боловч дахиад нөгөө хамгийн анхны улс төрийн намын үндсэн үүрэг нь юу юм тэрэнд чиглэгдсэн бид нар өөрчлөлт хийж чадсан уу гэвэл харамсалтай нь үгүй чадахгүй байгаа.

Мхн за би энд болбол маш тодорхой нэг хэд хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. 1 дүгээрт нь А АН-ын үзэл баримтлалын шинэчлэл гэдэг юм бол үнэхээр хойшоо тавигдсаар байгаад өнөөдрийг хүртэл АН-ын үзэл баримтлалыг тодотгож чадсангүй. Гэтэл АН дотор өнөөдрийг хүртэл үүссэн энэ фракцууд дотоод эв нэгдэлгүй байдал зөрчил болбол 2000 онд АН нэгдэхдээ илүү сонгуульд ялах гэсэн зорилго тавьсан ч гэх юм уу тэ. Илүү механик нэгдэл цөөхөн хүрээнд ярьж нэгдсэн намуудын нэгдэл байсан байна аа гэдгийг бол улс төр судлаачид хэлж байна. А энэний цаана нь юу асууж байгаа вэ гэхээр дахиад л анхны тодорхойлолт.

Улс төрийн нам чинь нэг үзэл баримтлалыг дэмждэг тэр үзэл баримтлалын доор нэг цөөн хүмүүс гэдэг тодорхойлолтоос бас жоохон гажаад байгаа байж магадгүй ээ. Яагаад гэхээр АН-ын үзэл баримтлалыг өнөөдөр тодотгохгүй болбол өнгөрсөн хугацаанд ЗГ-т ажиллаж байх хугацаандаа АН энэ үзэл баримтлалтайгаа нийцэхгүй маш олон шийдвэрүүдийг гаргаж байсан. Гэтэл бол энэ ажил болбол үндсэндээ хойшоо тавигдсаар байгаад одоо АН-ын үзэл баримтлал болбол яг тодотгогдоогүй л явж байна. Гэтэл саяын сонгуулиар одоо хэд хэдэн шатын сонгууль дамжаад харахад бол АН-ын гишүүд бараг 30%-аар өсчихсөн байна. Тоо нь Мхн энэ 30%-аар өсчихсөн байгаа гишүүд ямар үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч одоо энэ намд элсэж орж ирсэн юм бэ гэдэг асуулт хамгийн наад захын асуулт шүү дээ.

Энэ чинь улс төрийн намын хувьд бол за 2 дугаарт нь шинэчлэлийн маш чухал хэсэг болбол дотоод засаглал м дотоод засаглал гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр улс төрийн нам ч бай олон нийтийн байгууллага ч бай а гарч байгаа шийдвэрүүд нь болбол хянагдаж байх ёстой. Жишээлбэл улс төрийн намуудад хяналтын байгууллага байх ёстой тэр байгууллага нь эрх барих дээд байгууллагаасаа у шууд сонгогддог байх ёстой. Яагаад гэвэл тэр АН дотор байгаа жишээлбэл АН-ын даргын Үндэсний бодлогын хорооны гаргасан шийдвэр нь одоо манай дүрэмд нийцэж гарч байна уу үгүй юү гэдэг дээр хяналт тавьдаг байгууллага байх Ёстой Мхн за энэ байгууллагыг болбол үндсэн дүрэмд болбол тусгаж өгсөн АН-ын их хурлаас а шууд нэрээ дэвшүүлээд нууц санал хураалтаар байгуулагддаг Үндсэн дүрмийн А хороо гэдэг ийм байгууллагыг болбол Үндсэн дүрмийн төсөлд болбол уул нь одоо суулгаж өгсөн байсан. Гэтэл болбол М сая 7 дугаар их хурлаас батлагдсан тэгэхдээ 8 дугаар их хурал хүчинтэй гэж зааг заасан байсан. Дүрэм дээр а гэтэл Дээд шүүх дээр бүртгүүлсэн дүрмийн төслийн дүрмийг авч үзэхэд болбол энэ байгууллагыг байгуулахдаа намын дарга нь санал болгож Мхн Их хурлаар баталдаг болгочихъё.

Үндсэндээ бол юу гэж байна вэ гэвэл ёс төдий дүр эсгэсэн байдлаар хяналтын байгууллагаа байгуулдаг болчихсон байна. М 2 дугаарт нь А АН дотор бол гишүүдээсээ асуудаг болсонтой холбоотой. Сонгуулийн маш том бүтэц одоо сайн систем хэрэгтэй шүү дээ сонгуулийн. Гэтэл сонгуулийн байгууллага мөн Их хурлаасаа байгуулдгаар дүрэм дээр байсныг мөн өөрчилсөн байна. За одоо ингээд харьцуулаад зүгээр.

Одоо а шулуухан хэлэхэд бол одоо 1 Ерөнхий сайд, Үндсэн хууль, Дээд шүүхийн шүүгч нарыг өөрөө томилоод СЕХ-ны хорооны гишүүдээ өөрөө томилчхож байгаад сонгуульд оръё оо гэвэл бусад намууд нь орох уу гэдэг асуулт байна шүү дээ. Яг тэрэнтэй адилхан одоо ийм а бүтэц болбол АН дотор бий болчихлоо. Энэ болбол маш одоо юу гэдэг юм бэ дээ. Шуудхан хэлэхэд бол АН дотор бол ямар ч хяналтын байгууллага бие даасан хараат бус байгууллага байхгүй боллоо. Сонгуулийн байгууллага нь бас мөн.

Намын даргаасаа хараат болчихжээ гэдэг энэ болбол цаашдаа энэ улс төрийн хүчин өөрөө оршин тогтнох уу үгүй юү гэдэг асуултад ч хариулах хэрэгтэй болж байгаа юм шиг тийм санагдаж байна. Үзэл бодлын нэгдэл бус одоо хэн нэгнийг тахин шүтэх хэсэг бүлэг нөхдийн цугларалт болж таарлаа гэж дүгнэж болох уу? Ер нь шулуухан хэлэхэд бол тийм байгаа юм а хэдийгээр АН болбол маш том үндэсний 2 том намынхан нэг. Мэдээж тэ сонгуульд ялагдсан цөөхөн суудалтай боллоо гэснээр энэ намын үүрэг хариуцлага бол дордохгүй багасахгүй. А гэхдээ үнэхээр сонгогчдын итгэлийг хүлээгээд энэ нэг үзэл баримтлалтай хүмүүсийн итгэлийг хүлээгээд энэ хүмүүсийн өмнө хариуцлага хүлээгээд явна аа гэвэл хамгийн наад зах нь сонгууль нь дотоод сонгууль нь шударга явдаг байх Ёстой.

Хамгийн наад зах нь а одоо юу гэдэг юм? Бүх шатын дарга нарын удирдах бүрэлдэхүүнд гарч байгаа шийдвэр нь дүрмийн дагуу гарч байна уу үгүй юү гэдэг дээр хяналт тавих бо тогтолцоотой байх ёстой. Одоо жишээлбэл Үндсэн дүрмийн хороо гэж байгаа АН-ын хяналтын байгууллагын эрх дотор бол АН-ын гишүүнээс 8 жил хүртэл хугацаагаар АН-ын гишүүн байх эрхийг нь хасах бол юу ч гэсэндээ эрх ч гэсэндээ байгаа. Гэтэл энэ нь болбол намын даргын үзэмжээр байгуулагддаг байх юм болбол энэ бол улс төрийн намын одоо А шинж чанарыг агуулахгүй болчхож байгаа юм. Өөрөө институтийнхээ хувьд боломжгүй болчхоод байна л даа.

Байгуулагддаг болох юм бол гэж таны хэлж байгааг би дахиж асуумаар байна. Тийм ээ тэгэхлээр ийм байдал АН дотор үүсчихсэн гэсэн үг үү? Тийм. Одоо а яг одоо шулуухан тодорхой хэлчихэд бол өнөөдөр АН-ын дүрмийг АН-ын веб сайтаас ч олж үзэх боломж байхгүй байна. Дээд шүүхээр батлагдсан дүрмийг бүрт бүртгэсэн дүн Дээд шүүх дээр бүртгүүлсэн дүрмийг а Бас нэг эргэлзээ төрүүлж гайхаж байгаа зүйл бол Дээд шүүх дээр яагаад ийм дүрмийг бас бүртгээд авчхав аа гэдэг ч гэсэн тэгээд өөрөө байна тийм ээ гайхмаар байна.

Шүүх бүртгэх боломжгүй ээ боломжгүй. Улс төрийн намын тухай хууль зөрчигдсөн байна аа гэж байгаа боловчиг бүртгэчихсэн шүү бүртгэчихсэн тийм. Тэнд юуг нь өөрчилчихсөн юм яагаад бас л асуулт асуулт тавьж байгаа. Хэрвээ Үндсэн дүрмийн төсөл дээр энэ нэмэлт өөрчлөлт гэж нэрлээд байгаа л даа. Үнэндээ болбол шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулагдсан дүрмийн төсөл байсан м а энийг ийм би ажлаа 90 4 ажлын хэсэг дээр ажилласан А Дээд шүүх дээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд дахиад энэ за магадгүй буруу шийдвэр гарчихсан байж магадгүй намын их хурлаас тэгэхдээ дахиад намын их хурал хэлэлцэж байж өөрчлөлт оруулах ёстой.

Тэрнээс биш одоо юу гэдэг юм нэг цөөхөн хүмүүс за энийг нь ингээд өөрчлөөд би бүртгүүлчихье ээ гэдэг тийм юм байж болохгүй шүү дээ өмнө нь бол яг ийм тохиолдолд болбол Иргэний зориг ном дээр гарч байсан Мхн а дүрмийн дээд шүүх бүртгэхээс татгалзсаны дараа дүрэмдээ өөрчлөлт оруулаад дахиж Их хурлаараа хэлэлцэж батлаад тэгээд хуульдаа нийцүүлээд дүрмээ баталчихна шүү дээ. Ийм үйл яв процесс бол муу АН дотор явагдаагүй сая Мхн одоо АН дотор байгаа хамгийн том асуудал болбол үнэхээр энэ хараат бус институтийгээ бий. Болгоё Оо гэж байгаа болбол 8 дугаар Их хурлаараа маргаашийн Их хурлаар хэлэлцэх Ёстой Мхн а хэлэлцэхгүй болбол ер нь бол яах вэ? АН дотор м Ийм дүрмээр болбол цаашаагаа бас энэ хүмүүсийн ийм олон хүмүүсийн одоо юу гэдэг юм хамтын байгууллагыг авч явах боломжгүй шүү дээ. Аанхан сая намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах үйл явц 2 өөр төрх харагдаж байгаа байхгүй юу МАН Бага хурлаа хуралдууллаа за Хүрэлсүх гэх мэт улсууд нь нэрээ татаж авлаа.

Нямдорж Миеэгомбын Энхболд өрсөлдлөө. Энхболд нь ялалт байгууллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. За АН-тай ч гэсэн яг л энэ процесс уг нь явагдаж байна уу гэж бид нар харсан 6 хүн нэр дэвшсэн. Гэтэл хэн нь ч нэрээ татаж аваагүй. Бүгд өрсөлдөөн дунд санал асуулгад оролцож байгаад үнэхээр энэ үзэл бодлын нэгдэл мөн үү гэдэг ийм асуултыг АН-аас яалт ч үгүй тавихаар харагдаж байгаа байхгүй юу.

Хэрвээ үнэхээр АН улс төрийн засаглалын эрх мэдлийн төлөө өрсөлдөөгүй болбол хүчтэй нэгнийгээ дэмжээд гарах тэр боломж уг нь байсан шүү дээ гэдэг ийм. Одоо хардлага ч гэдэг юм уу хар а гаргалгаа энэ 2 том намын дотоод юуг нь засаглалыг нь харах юм бол МАН бол шал өөр жишээлэх юм бол МАН-ын Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг тодруулж байгаа тэр Бага хурал гээд байна шүү дээ тэ. Бага хурал нь бол үнэндээ болбол бас л намын даргын а үзэмжээр байгууллаа гэдэг институт шүү дээ. Яагаад гэвэл намын Их хуралд намын бага хурлын гишүүдийнхээ нэрсийг оруулж ирээд намын дарга нь оруулж ирээд батлуулаад байгуулагддаг институт. Тэгэхээр энийг бол ардчилсан институт гэж үзэх арга байхгүй.

За а гэхдээ энүүгээрээ бол АН-ыг бас зөвтгөж байгаа юм бол биш. А Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон хүн өрсөлдөж болно. Энэ болбол сонгогдох эрх байх ёстой хадгалагдаж байх ёстой гэхдээ боломжтой бол ер нь бол боломжтой болгох ёстой бид нар 2 үе шат явуулаад эсвэл одоо юу гэдэг юм? Эхний 2 хүнийг нь одоо Их Хурал дээр өрсөлдүүлээд ч гэдэг юм уу сонгодог ийм тогтолцоо руу бид нар явах ёстой л доо. Мхн а энүүгээрээ болбол АН болбол магадгүй зарим зүйл дээрээ алдаа оноо байж болно гэхдээ МАН-тай бол харьцуулаад МАН илүү одоо эв нэгдэлтэй юм байна аа гэж хэлэх үндэслэл бол болохгүй.

Тэр бол бол шал өөр тогтолцоо. Ер нь бид нар энэ улс төрийн намуудыг дахиад буцаад харах юм болбол А 1900 а за шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа дараа улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгаж шинээр бүртгэсэн. Мхн Зүүн Европын олон орнуудад а Манайх бол тэгээгүй. Мхн 2 дугаарт нь манайх Улс төрийн намын тухай хуулиа Сонгуулийн тухай хуулиа тийм ч их сайн уялдаатай зөв шинэчилж чадаагүй. Ялангуяа Улс төрийн намын тухай хууль дээр маш олон олон асуудал байгаа учраас тухайн үеийн улс төрийн хүчнүүд бол үндсэндээ яасан бэ гэхээр хуучин коммунист намын бүтэц тогтолцоог нь тэр чигээр нь аваад үлдчихсэн шүү дээ.

Мхн а дамжаад бие биеийгээ сонгоод явдаг. Одоо жишээлбэл санаж байгаа болбол Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар болбол м төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүнийг бүх ард түмнээсээ шууд сонгоно. Гэтэл болбол АН-ын өмнө явж ирсэн тогтолцоо ч гэсэн тийм байгаагүй шүү дээ. Намын тогтолцоо нь хуучнаараа үлдчихсэн байхгүй юу. Өмнө нь болбол АН бол яах вэ аймгийн намын хороогоо байгуулаад аймгийн намын хорооны ҮЗХ-гоо байгуулаад ҮЗХ-н дээрээ намынхаа даргын асуудлыг шийдээд тэндээсээ тэр гүйцэтгэх удирдлагаа шийдээд ингээд яваад байдаг байсан нь болбол үндсэндээ яг нөгөө 90 оны өмнөх төрийн тогтолцоон дээр жишээлбэл Улс төрийн товчооны гишүүд а ард түмэнтэй Монголын ард түмэнтэй яаж холбогдож байна вэ гэдэг асуулт нам дотор байгаад байсан а энэ бүх гишүүдээсээ асуудаг болсон нь бол дэвшил үү гэвэл дэвшил.

А гэхдээ сонгуулийг болбол одоо сая өнгөрсөн. Одоо дотоод сонгуульд би Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг тодруулахыг ярьж байгаа биш өмнөх дотоод сонгуулийн үйл явцыг харах юм болбол АН өөрөө дотоод сонгуулиа зохион байгуулж чадахгүй байна а Уг нь бол энэ бол ардчилсан тогтолцооны манлайлагч байх ёстой институт шүү дээ ардчилсан хувь хувьсгалыг эхлүүлсэн нам шүү дээ уул нь бол А.Гэхдээ саяын сонгуулийг харахад болбол АН-ын гишүүдийг сонгогдох эрхийг нь хязгаарласан сонгох эрхийг нь хязгаарласан ялангуяа сонгогдох эрхт нь болбол мөнгөөр хязгаар тавьсан а дээрээс нь сонгуулийн процесс дээр болбол ямар ч дүрэм журамгүй сонгууль болчихлоо. Одоо яг шуудхан шиг хэлэхэд болбол АН-ын өнгөрсөн дотоод сонгууль болбол ямар ч дүрэмгүй явсан. Яагаад гэвэл Дээд шүүх дээр а сонгуулийн санал хураалт явахаас гуравхан хоногийн өмнө Дээд шүүх бүртгэж авсан а Дээд шүүх дээр бүртгэгдсэн дүрмийг болбол одоо ч гэсэндээ нээлттэй олон нийтэд нээлттэй биш байна. Тэгэхээр саяын сонгуульд орсон бүх хүмүүс бараг дүрэмгүй ямар дүрмээр сонгууль хийж байгаа юм мэдэхгүй сонгуульд орсон гэж хэлж болохоор байгаа юм.

Яагаад АН-ын дарга ийм бодолтой болчихсон юм яагаад дүрмээ тийм ээ, намынхаа гишүүдэд танилцуулахгүй, дүрмийн бус аргаар ингээд тоглоод байгаа юм. Ер нь миний ойлгож байгаагаар би, бид нар, залуучууд энэ, ялангуяа манай энэ шинэчлэлийн одоо үйл явцад идэвхтэй оролцож байсан залуучууд болбол а ихэнх нь аягүй их тийм хэтэрхий одоо юу гэдэг юм хөөргөн ч гэх юм уу хүлээлттэй байсан юм байна лээ. А Бүх шинэчлэлийн үйл явц болбол юутай тулгардаг вэ гэхээр а ёс суртахууны асуудалтай тулгардаг мэдээж тодорхой хэсэг нь бол шинэчлэлийг бол арагш нь чангаана нөгөө арай дэвшилт үзэлтэйнүүд нь урагш нь ч ирнэ тэ. Гэхдээ шинэчлэл бол хамтын шийдвэрээр урагшилж байгаа а Энэ дотор болбол хувь хүний мораль нийгмийн одоо ялангуяа одоо юу гэдэг юм нэг хэсэг хүмүүсийн ёс суртахууны одоо увайгүй байдал а дүрэм журмыг уландаа гишгэж чаддаг хүмүүсийн нөлөө болбол маш их байдаг юм байна гэдгийг бол одоо анзаарч байгаа юм. Яагаад ингэж байна вэ гэхээр ингэж хэлж байна вэ гэхлээр АН-ын шинэчлэлийн үйл явц бол өнөөдөр анхны тавьж байсан зорилготой нь уял харьцуулаад харах юм.

Болбол нэг талаас маш олон зүйлээр урагшилчихлаа гэж хэлж байна тэ? Гэхдээ яг энэ улс төрийн нам мөн үү гэж асуухад хүргэхээр хэмжээний одоо юу гэдэг юм ухралт бас бий болчихлоо. Яагаад ухралт гэж хэлж байна вэ гэхээр өмнөх бүх дүрмийн төслүүд дээр байж байсан одоо жишээлэх юм болбол намын даргад бүрэн эрх итгэл үзүүлэх тухай асуудал байх Ёстой байх ёстой хэдийгээр бүх гишүүдээс сонгогдсон ч гэсэн бүрэн эрхийн хугацаанд нь хүн ямар ч одоо алдаа дутагдал гаргаж болно тэ? Тэгэхэд тэр хүнд итгэл үзүүлэх асуудал байх Ёстой байх ёстой бүх дүрмийн төсөл дээр байсан нь хамгийн сүүлд батлагдаж Дээд шүүхээр шүүхэд бүртгүүлэх хүртэл бүх дүрмийн төсөл дээр байсан. Гэтэл бол эд нар болбол энэ бүх заалтууд болбол алга болоод өөрчлөгдөөд ингээд яваад байгаа нь болбол цөөхөн хүмүүсийн одоо хүрээнд хийгдээд байгаа ажил болж таараад байгаа юм.

А намын нийт гишүүдээр би бол бас сая дотоод сонгуулиас хойшоогоо орон нутагт ажиллаад Улаанбаатар хотод ч гэсэндээ дүүргүүдийн намууд дээр очиж ямархуу юм болов сонгуулийн үеэр ямар үйл явц болов гээд харж байхад намын олонх нь болбол энэ үйл явцыг болбол хүлээж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. А гэхдээ энийгээ өөрчлөх эрхтэй Их хурал дээр энэ асуудлыг авч хэлэлцэх үү үгүй юү гэдэг асуулт бол дахиад л асуулт хэвээрээ л байна л даа а Би сүүлийн үед болбол АН би АН-ын гишүүнээр олон жил болж байна. Одоо анх бол 2001 онд элссэн за 2007 оноос илүү энэ улс төрийн үйл явдалд нь арай илүү идэвхтэй оролцож ирсэн. За 2012 оноос хойшоогоо болбол илүү идэвхтэй ялангуяа бодлогын их түвшинд нь оролцоод явъя гэсэн хичээл зүтгэл гаргаад энд оролцож явж ирсэн. Гэтэл бол одоо АН-ын суурь үнэт зүйлсүүд алга болж байна.

Өөрөө 1 дүгээрт нь АН одоо ямар нүүрээр одоо сонгууль будилаантай бай боллоо гэж хэлж чадах юм бэ? Өмнө нь болбол сонгуулийг шударга явуулахын төлөө байж ир. Ард энэ ардчилсан тогтолцоог өөрөө бий болгосон улс төрийн хүчин шүү дээ. Гэтэл дотоод сонгуулиа яаж чадахаа болилоо 2 дугаарт АН-ын одоо би одоо маш сонин юм анзаарч байгаа нь АН-ын одоо сая намын баяр боллоо шүү дээ. Тэ АН-аас төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа сонгогдсон төлөөлөгч нар намын баярт оролцохгүй байна.

Яагаад? Мэдэхгүй одоо зарим нь ирэхгүй байна намын баяр дээр ирэхгүй байна шүү дээ. А дээр нь нэмж хэлэхэд бол АН-ын байрыг гэрээт хамгаалалтын алба хүртэл юу яачихна хамгаалж байна. Хэнээс хамгаалаад байгаа юм? Харин тийм.

Энэ болбол олон нийтийн байгууллагын шинж чанарыг бүрэн алдагдсан гэдэг нь болбол саяын хэдхэн юмнаас ингээд харагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ үйл явц ингээд цаашаа үргэлжлээд явах юм бол АН дотор одоо юу гэдэг юм, задрал хуваагдал явагдах нь бараг гарцаагүй үзэгдэл болж байна. Энэнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалахын тулд АН-ын нэгдмэл одоо нэг үнэт зүйлийн доор нэгдсэн улс төрийн институт болгож хөгжүүлэхийн тулд бол хамгийн эхлээд хараат бус байгууллагуудыг нь байгуулж өгөх ёстой ядаж хяналтын байгууллага нь хараат бус байх ёстой ядаж сонгуулийн байгууллага нь итгэл даахуйц хараат бус байдлаар байгуулагдах ёстой Мхн саяын одоо сонгуулийн м үйл явцын дараа харахад маш олон гомдол чирэгдэл. Одоо би ч жишээлэх юм. Өөр дээрээ хэлэхэд би сая Өвөрхангай аймгаас а Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдоод ирсэн.

Сонгогдоод ирсний дараа хасчихсан. За тэгээд 1 3 хүнтэй үзүүлж байгаад зураг үзүүлээд уулзалт зохион байгуулсан байна аа гээд хасчхаж байна шүү дээ. Энэ болбол одоо жишээлэх юм бол байж болох юм уу тэ? Гэтэл А Үндсэн дүрмийн хороонд өгсөн гомдол нь одоог хүртэл хуралдахгүй байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын дүрэм журам биелэхгүй байж ирсэн бас нэг шалтгаан нь болбол бас л хяналтын байгууллага нь хурлаа хийдэггүй байсантай холбоотой.

А зүгээр энгийн нийгэм дээр одоо төрийн тогтолцоон дээр аваад үзэх юм бол жишээлбэл шүүх хаалгаа түгжээд алга болчихвол хуулиуд хэрэгжих үү гэдэг асуулт байна шүү дээ. Мхн гэтэл АН-ын хяналтын байгууллага хараат бус байдлаа алдсанаас гадна хуралдаж ажлаа хийж хийхгүй байна. Одоо шинээр байгуулагдсан ч гэсэн хуралдахгүй байна. Мхн сая 7 дугаар их хурал дээр байгуулагдсан Үндсэн дүрмийн хороо байгаа. Өнөөдрийг хүртэл бас хуралдаж асуудал шийдээгүй мхн а цаашдаа шийдэх эсэхийг нь мэдэхгүй яагаад гэвэл ирц нь хүрэхгүй байгаа учраас Мхн А даргаа л сонгосон байна лээ.

М сонгуулийн байгууллага нь болохоор үнэхээр одоо юу гэдэг юм дураараа шүү дээ. Одоо саяын сонгууль дээр ажиллаж байхад одоо олон нийтэд хандаж хэллээ гээд бас би бас ялчихсан хүлээх л байх магадгүй а Гэхдээ А хөдөө одоо тоолоод тэр хэсгийн хороон дээр бүх саналыг нь тоолоод ямар ч маргаангүй гарчихсан гарчихсан саналын хуудсыг ямар ч битүүмжлэл байхгүй шуудангаар авчраад ул Улаанбаатар хотод авчраад дахиж тоолоод үр дүн гаргачхаж байна шүү дээ. Тэгээд ясныг нь ялагдуулаад одоо бүүр а одоо нэг одоо 7 дээр үр явж байсан ч байна. Тэ мхн а сонгогдсон Хануул дүүрэг дээр дэмжиж байна л даа. Саналыг нь тоолсон чинь эхлээд тоолоход 7 дээр байсан хүн дахиад болохоор 3 дээр орж ирээд Үндэсний бодлогын хороонд ороод ирчихсэн тохиолдол хүртэл байна шүү дээ.

Зүгээр юун дээр УИХ-ын сонгууль дээр бодоод үз л дээ. Одоо Архангай аймгийн одоо Хашаат сумын нэг хэсгийн хороон дээр бүх хүмүүс нь ажиглагч нар нь хэсгийн хорооны ажилтан бүгдээрээ тоолоод битүүмжлээд маргаангүй болчихсон саналыг СЕХ-н дээр авчирч тоолно оо гэвэл юу болох вэ энэ чинь тэ мхн тэгэхээр яг ийм юм а энэнтэй төстэй маш олон алдаа дутагдал бол саяын дотоод сонгуулийн үйл явц дунд гарсан Мхн А намын олон нийт, намын гишүүд, жирийн гишүүд бол энийг бол ойлгож байгаа бас тэвчиж чадахгүй байгаа. А гэхдээ энийг шийдвэрлэх хэмжээнд бол асуудлыг гаргаж ирж тавьж чадахгүй байна. Одоо маргааш болж байгаа Их хурлын төлөөлөгчид яаж сонгогдож байгааг одоо би бас ямар ч байсан мэдээлэл байхгүй л байна. Мхн хоёулаа намын санхүүжилттэйгээ ярья.

Та бас намын даргад өрсөлдөхдөө 250 сая төгрөг намын дансанд байршуулж чадаагүйгээс шалтгаалаад намын дараагийн сонгуульд оролцож чадаагүй мхн за дотоод сонгууль дээр ч гэсэн бас сая бас а нэг дүүргийн намын хорооны даргаар дэвшихэд одоо 3-аас дээш сая төгрөгийн дэнчин байрлуулж байх жишээтэй нам өнөөдрийн байдлаар 5,4 тэрбум төгрөгийн одоо санхүүжилттэй болсон гээд тооцохоор та бүхэнд ер нь хэр нээлттэй байна вэ? Эрдэнийн даргатай ярих юм болбол шилэн данс руу ороод үзээрэй нээлттэй байгаа л гэж хэлж байсан. Мхн а яах вэ намын даргын сонгууль болбол ер нь сонгууль зохион байгуулна гэдэг болбол маш өндөр зардалтай. Тэрийг бол ойлгож байгаа а Өмнө нь энэ чинь бол яаж зарчим бол яаж явах ёстой вэ гэхлээр нэгэнт төрийг байгуулж байгаа инсти шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол энэний дотоод сонгуулийг хуульчлаад СЕХ ажиллаж байх ёстой.

Ер нь бол зарчмынхаа хувьд бол а Гэхдээ дээрээс нь санхүүжилт нам дотроос санхүүжилт байхгүй болохоор санхүүгийн шаардлага тавьж байгаа нь бол 2 талтай 1 дүгээрт нь бол нам улс төрийн нам өөрөө нэг хандиваар босгох байх. Ямар ч байсан гэсэн арга хэмжээ авч ажиллах ёстой нэр дэвшиж байгаа хүмүүст шууд аваачаад та нар мөнгөө төлж байж өрсөлдье гэж болохгүй. А саяын намын даргын сонгуулиас хойш зөвхөн дотоод сонгуулийн хүрээнд цугларсан мөнгийг нь бодож нэмж байгаа за хураамж тэнчээ 2 хоёуланг нь оруулаад тооцохоор ялагдсан хүмүүсийн одоо дэнчинг нь буцаагаад өгнө шүү дээ. Тэ а өгөх юм уу өгөх юм 3 сая 6 сая төгрөгийнх нь Үндэсний бодлогын хороонд бол за ингээд энд бол зөвхөн намын жирийн гишүүдийн төлж байгаа 1200 төгрөгийн татварыг оролцуулахгүйгээр тооцоход тэр дэнчинг нь буцааж олгоно олголоо гээд тооцоход бол хамгийн багадаа 5,4 4 тэрбум төгрөг бол нам дээр цугласан байна. За сонгууль зохион байгуулахад ийм хэмжээний мөнгө зардал гарах уу үгүй гэвэл тийм зардал гарахгүй ээ.

Мхн за магадгүй 1 тэрбум орчим төгрөгийн зардал гарч магадгүй. А яг одоо бодитой тооцох юм бол магадгүй хагас тэрбум төгрөгийн зардал гарах байх гэж тооцож байгаа. Гэхдээ ихдээ тэрбумаас хэт илүү зардал гарахгүй ээ. Гэтэл энэ мөнгөний зарцуулалт а орлого зардлын талаар ямар ч мэдээлэл бол гишүүдэд байхгүй байгаа. А одоо бол нам дотор бол ямар хардлага байна вэ гэхээр энэ сонгуульд өрсөлдсөн хүмүүсийг чинь зарим нь энэ мөнгийг ерөөсөө огт төлөөгүй юм биш үү гэдэг хардлага ч байна.

А эсвэл төлчихсөн мөнгө нь өөр зүйл зарцуулагдчихаад тэрийг тайлагнахгүй байгаа ч гэсэн ханд хардлага байна. Тэгэхээр энэ мөнгийг бол тайланг нь ямар ч байсан ч тайлагнах ёстой байж а Гэхдээ энэ мөнгөний тайлангаас гадна хамгийн чухал зүйл болбол бид хэдийгээр дотоод сонгууль гэж нэрлэж байгаа боловч Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 565 хүн өрсөлджээ. А жишээлбэл Хануул дүүргийн нэг тойрог дээр гэхэд зөвхөн залуучуудын нэг суудлын төлөө А 4 хүн өрсөлдсөн байхад Мхн а чөлөөт суудлын төлөө 9 хүн өрсөлдсөн газар байхад нийт одоо сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70% нь өрсөлдөгчгүй нэр дэвшсэн байна. Мхн тэгэхлээр өрсөлдөгчгүй хүн нэр дэвшинэ гэдэг чинь ардчилсан тогтолцоо мөн юм уу. Одоо жишээлэх юм бол нэг хүний нэр хүрээд ирчихлээр би тэрийг дугуйлах ёстой юм уу дугуйлахгүй байх ёстой юм уу тэ энэ чинь угаасаа сон сонгууль сонгууль биш болчхож байна шүү дээ.

Тэгээд энэ чинь 90 оноос өмнө АИХ-ын депутатуудыг сонгоход яг ийм байсан нэг хүний нэр ирээд хэдийгээр нууцаар санал өгч байгаа боловч нэг хүний нэрээс өөр сонголт байхгүй учраас болбол сонгууль биш байлаа шүү дээ. Тэгэхлээр яагаад ийм нөхцөл байдалд ирчхэв ээ гэвэл мхн ерөөсөө л мөнгөний шалгуур. Маш олон хүн өрсөлдөхийг хүсэж байгаа хүмүүс бол А мөнгөнөөс болоод өрсөлдөж чадаагүй ийм байдалтай болсон аанхан ганцхан зүйлийг тодруулаад байна даа. Та товч хариулаач одоо энэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэрээ өгсөн Амаржаргал Алтанхуяг гээд энэ хүмүүс байна шүү дээ. Энэ хүмүүс 1,5 тэрбум төгрөгийн дэнчин бас өгсөн гэдэг нь үнэн үү?

За би бол энийг бол яг мэдэхгүй байна. Ямар ч байсан гэсэн сонгуулийн зардалтай холбоотой санхүүжилтийг болбол хувааж гаргасан байх гэж бодож байна. Гэхдээ яг мөнгөн дүн нь хэд байсан ямар нэг хүнээс хэдэн төгрөг гарсан бэ гэдгийг нь бол би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь цаашаагаа болбол а Монголын улс төрд болбол мөнгөтэй нь өрсөлддөг мөнгөгүй нь одоо өрсөлдөх боломжгүй байдаг болбол яагаад ч болохгүй. А Энийг бол бид нар ямар ч байсан гэсэн хуулийн орчинд тийм одоо хууль хуулийг өөрчлөгдөнө гэдгийг хүлээхгүйгээр энийгээ шийдэх ёстой а Гэхдээ нэг юм нэмж хэлэхэд бол аль ч улс төрийн хүчин Улс төрийн намын тухай хуулийг эрх барьж авах үедээ батлах сонирхол гүй байдаг.

Энийг бол бид нар зөв ойлгох ёстой АН ч эрх барьж байхдаа энэ хуулийг батлаагүй. За баярлалаа. Нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Чимэддоржтой ярилцлаа. За маргааш АН 8 дугаар Их хурлаа хуралдуулж за намын даргад нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Халтмаагийн Баттулгыг баталгаажуулах ёстой за үйл явц хэрхэн өрнөхийг за ардчилсан хэр шинэчлэгдэж байгааг бид ажиглах л үзлээ. Танд их баярлалаа.

Амжилт хүсье. Баярлалаа за анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.

Тайлбар: Энэхүү бичвэр нь бичлэгээс автоматаар буулгагдсан бөгөөд найруулгын засвар үргэлжилж байна.