← М.ЧИМЭДДОРЖ.mn
МУИС-ийн 60 жилийн ой · Илтгэл

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал: суурь технологиуд ба бизнес

2019 · МУИС-ийн 60 жилийн ойн хурал · Бүрэн бичвэр · Updated 2026

Гол санаанууд

Яагаад «хувьсгал» гэж нэрлэв

«Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал» хэмээх нэр томьёог 2017 онд Дэлхийн эдийн засгийн форум дээр хэрэглэж эхэлсэн. Хүн төрөлхтний түүхэнд болж ирсэн тектоник шинжтэй том өөрчлөлтүүдийн нэгтэй адил үйл явц одоо явагдаж байна гэж үзсэн учраас ингэж нэрлэсэн.

Дөрвөн суурь технологи

Эрчим хүчний, мэдээллийн, материалын, гео технологи гэсэн дөрвөн суурь технологи хувьсгалын цөмд тооцогдож байна. Суурь технологи бий болсны дараа тэр нь хэрэглээний технологи руу шилжиж, бизнесийн загварыг өөрчилдөг. Технологийн дэвшлийг урт хугацаанд нэг хууль гаргах замаар зохицуулах боломжгүйг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрч байна.

Эрчим хүч: үйлдвэрлэл, хадгалалт, дамжуулалт

Цаг уурын өөрчлөлт ба байгалийн нөөцийн шавхагдал нь эрчим хүчний технологийн хөрөнгө оруулалтыг түлхэж байна. Цахилгаан үйлдвэрлэл нүүрснээс байгалийн хий, тэндээсээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, нарны технологи хамгийн ирээдүйтэйд тооцогдож байна. Эрчим хүчний геополитик нь XX зууны түүхийн салшгүй хэсэг байсан.

Хэрэглэгч ба үйлдвэрлэгч нэг субьект болох

Ухаалаг сүлжээ нь нэг эх үүсвэрээс түгээх бус, олон эх үүсвэрээс нийлүүлж буцаан хэрэглэх боломжийг нээв. Ингэснээр сүлжээнд холбогдсон бүх субьект нэгэн зэрэг үйлдвэрлэгч ба хэрэглэгч болж байна. Эрчим хүчийг хадгалах нь — тухайлбал цахилгаан автомашины том батарей — шинэ гол асуудал болж гарч ирэв.

Хиймэл оюун, робот ба ёс суртахууны хязгаар

Хиймэл оюун, роботын хослол дээр машиныг хиймэл оюун удирдаж, өөрөө суралцаж, шинэ мэдлэг бүтээж байна. 5G-ээр төхөөрөмжүүд хоорондоо холбогдож бие биеэ хянана. Харин биотехнологийг хуулиар бус, ёс суртахуунаараа л хязгаарлана — иймээс дараагийн 20 жилд ёс суртахууны философи унших хэрэгцээ гарч байна.

Бизнес моделийн гурван өөрчлөлт

Нэг: ахиуц зардалгүй бизнес моделиуд гарч, ахиуц зардалд суурилсан эдийн засгийн харилцааг халж байна. Хоёр: ажлын цаг бус зөвхөн бүтээмжээрээ үнэлэгддэг фрилансер хөдөлмөр. Гурав: хуваалцах эдийн засаг — өмчтэй байх нь ач холбогдлоо алдаж байна. 3D хэвлэлт нь угсрах шугамын өртгийн давуу талыг устгаж, бага тоогоор үйлдвэрлэхийг ч боломжтой болгож байна.

Бичлэг

Бүрэн бичвэр

За баярлалаа. Бүх эрдэмтэн багш нартаа бүх үеийн төгсөгч нартаа баярын мэнд хүргэе. Юу ярина гэдэг бас их өөр мэдрэмж тэр, тэр, нөгөө суу, тэгээд би энэ үг хэл бас энэ Аж үйлдвэрийн хувьсгалтай холбоотой санаагаа хуваалцах боломж олгосонд баярлалаа. Тан хээ хамт олонд анх 2017 онд Дэлхийн эдийн засгийн Форум хороон дээр Аж үйлдвэрийн хувьсгал 4 дүгээр хувьсгал гэсэн нэр томьёо эхлээд ашиглаж эхэлсэн. Тэгээд энэ а үйл явц болбол яагаад 4 дүгээр хувьсгал үйлдвэрлээд байгаа юм гэхлээр өмнө нь хүн төрөлхтний бо түүх нь болж ирсэн одоо ний огцом тэр тиктоник эээлтэй гэж хэлээд байгаа том өөрчлөлтүүдийн 1-тэй адилхан үйл явц одоо болж байна гэж үзсэн учраас гэж нэрлэсэн юм байна аа гэж ойлгосон.

Миний хувьд тийм. Би та бүхэнд товчхон а суурь технологиуд бид нарын бизнест ямар нөлөө үзүүлээд байгаа талаар а ярилцъя. Би сая Аксфордын их сургуульд а бодол пабрик Полисиогоор магистраа хураасан. Тэгээд тэнд бас л мөн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд а бизнесийнхний хувьд төрийн хүмүүсийн хувьд болбол энэ технологийн нөлөө гэдэг ойлголт бол а тэрнээс яаж зайлсхийж яаж энийг даван туулах вэ гэдэг талаар бас маш их санаа зовж байдаг хүмүүс. Тэгээд энэ мэдээжийн хэрэг энэ аж үйлдвэрийн Хувьсгал гэж нэрлэж байгаа учраас эхнийх нь хамгийн том одоо анхдагч хүчин зүйл нь болбол технологийн дэвшилд мэдээжийн хэрэг а дээрээс нь болбол бизнесийн менежмент дотор бас маш том өөрчлөлт явж байгаа.

Энэ технологитойгоо холбоотой за тэгээд эндээс илрэн гарч байгаа зүйлс нь болбол бүтээгдэхүүнүүд байгаа үйлчилгээнүүд байгаа. За тэгээд энэ нь бол араасаа нийгмийн том үр дагаврыг агуулдаг. Одоо жишээлбэл бид нарын одоо өнгөрсөн хугацаанд Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас өмнөх болсон үйл явдал гэх юм бол хамгийн эхнийх нь болбол тэр нэхмэлийн суурь машин бий болсноор хамгийн эхний бид нарт одоо хүн төрөлхтөнд өгсөн юм болбол хөдөлмөрийн төрөлжилтийг бий болгож өгсөн тэ. Тэгээд дараа нь бид нар механик эрчим энергийг ашиглаад дахиад энэ чинь шинэ мэргэжлүүдийг бий болгосон. За сүүлд нь болбол энэ а цахилгаан эрчим хүчний хэрэглээ а Одоо тэр Кин Хенри Фордын угсрах шугам одоо үйлдвэрлэлд нэвтэрснээр орчин үеийн автомат үйлдвэрүүдийн сууриуд тавигдаж эхэлсэн нь дахиад одоо харьцуулах юм бол зуухан жилийн өмнө А АНУ-д хүн амынх нь тал нь ажилладаг байсан ХАА-н салбарт өнөөдөр гуравхан хувь нь ажиллаж байна тэ?

Энэ бүх өөрчлөлтүүд бол Дадалдаа технологийн нөлөө а Энийг болбол надаар бол бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас би өнөөдөр энд яригдаж байгаа өнгөрсөн хугацаа их бага байгаа учраас а Зөвхөн үндсэн суурь хүчин зүйлүүд тэгээд а бизнест яаж нөлөө үзүүлээд байгаа талаар ярилцъя. А Цаад талд нь болбол энэнээсээ том үр дагаврыг бол нийгэмд бол даалж байгаа. Тэгэхээр бид нар технологийг болбол ихэнхдээ болбол ердийн энэ одоо хувьслын хувьсгалын биш тэ хувьслынхаа А түвшинд бол технологийн өөрчлөлт бол ихэнхдээ бол бүтээмжийг өсгөдөг л ийм л зүйл илүү үр ашигтай бизнесийн үйл ажиллагааг хар арчихдаг зүйл а Энэ одоо хувьсгал илрүүлээд байгаагийн цаад талд болбол бизнес загварууд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ болбол цагдаа маш гүнзгий бизнест бол маш гүнзгий том нөлөө үзүүлнэ ээ гэдэг нь одоо тодорхой.

Яагаад энийг хувьсгал илрүүлээд байгаа ч гэсэндээ бас энтэй холбоотой. За эхлээд а би зөвхөн технологийн талаасаа эхлээд энэ суурь технологиудын өөрчлөлт ямар ур технологиуд яваад байна вэ? А Дараагийн хэрэглээний технологи бизнес 2 ямар холбоотой энэ мэдээж суурь технологиуд бий болсны дараа энэ технологиуд нь хэрэглээний технологиуд руу шилжээд байгаа тэ? Тэгэхээр одоо болбол нэг зүйлийг болбол бодлого боловсруулагчид болбол хүлээн зөвшөөрч байна. Ер нь энэ технологийн дэвшлийг болбол урт хугацаанд одоо нэг хууль гаргах замаар зохицуулах ямар ч боломжгүй юм байна аа гэдгийг болбол хүлээн зөвшөөрч байгаа.

Тэгэхлээр болбол бид нарын амьдарч байгаа нийгэм болбол өмнө нь болбол ихэнхдээ тодорхой дүрэм журам гаргаад тэрнийхээ хүрээнд амьдардаг байсан болбол бид нар одоо ямар ч дүрэм журмаараа хязгаарлаж чадахгүй том давах далайн давлагааны өмнө зогсож байна аа гэж ойлгоход ойлгож бол ерөнхийдөө болно. За дээрээс нь энэ технологийн өөрчлөлтүүд болбол хэрвээ өнгөрсөн хугацааныхыг ингээд сайн буцаад харах юм бол нийгмийн байгууламжуудыг ч гэсэндээ өөрчилж ирсэн байгаа. Жишээлэх юм болбол феодалын нийгмээс тэр. Одоо сэргэн мандалтын үеэр дамжаад тэрний дараа ж байсан энэ шинэ технологиуд чинь өнөөдрийн бид нарын амьдарч байгаа энэ бүгдээр засаглал энэ хүний эрхийг дээдэлсэн нийгмүүдийг бий болгоход бүрэлдэхэд болбол суурь хүчин зүйл болсон. Одоо тэгэхлээр дараагийн технологиуд болбол бас дахиад бид нарын нийгэмд бол нийгмийн байгууламжид ч гэсэндээ бас тодорхой нөлөөгүй үзүүлнэ гэдэг нь бол тодорхой болоод байгаа.

За а үндсэндээ болбол 4 суурь технологиуд байна. За эхнийх нь болбол эрчим хүчний технологи. За энэ талаар болбол би нэг арай жоохон илүү дэлгэрэнгүй ярина а бусад технологиудыг нь бол та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх тэ а мэдээллийн технологи энэ дээр би нэг товчхон за материалын технологи гео технологи гэсэн энэ 4 үндсэн суурь технологи болбол энэ аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал гэдэг цаад талд болбол тооцогдож байна. За а эрчим хүчний энэ технологи болбол а яагаад ингэж өшигөж байна вэ гэхээр хамгийн эхний хүчин зүйл нь болбол мэдээжийн хэрэг цаг уурын өөрчлөлтийн асуудал бол тавигдаж байгаа одоо орчин үеийн А политикийн маш том асуудал болоод байна. За мэдээжийн хэрэг байгалийн нөөц баялаг бол мэдээж хэрэг нөгөө талд нь бол шавхагдаж байгаа.

Тэгэхлээр энэ 2 хүчин зүйл болбол энэ эрчим хүчний салбарын технологийг өөрчлөх одоо эрчим хүчний салбарын технологид хийж байгаа хөрөнгө оруулалтууд ийм шалтгаануудаар л хийгдээд байна гэж бодох хэрэгтэй. За 2 дугаарт нь бол А Сүүлийн үеийн энэ одоо А эрчим хүчний салбарын технологийн нөлөөгөөр болбол эрчим хүчний геополитик гэдэг юм бол үндсэндээ болбол нэлээн том өөрчлөлт гарч ирж байгаа а 20 дугаар зууны геолитикийг харах юм болбол үндсэндээ бол бас эрчим хүчний дайн шүү дээ тэ одоо Арабын хоногийн орнуудын дотоод зөрчил ч гэдэг юм уу АНУ-ын Европын орнуудын одоо аж үйлдвэрийн тэлэлт бол ерөнхийдөө бол энэ эрчим хүчтэй бол салшгүй холбоотой учраас бол геополитикийн үр нөлөө болбол энэ эрчим хүчний салбарт маш их нөлөөлнө. Тэгээд энэ эрчим хүчний технологи дотор бол 3 зүйлийг ярьж байна 1 дүгээрт нь болбол эрчим хүчний үйлдвэрлэл А 2 дугаарт нь хэзээ ч өмнө нь байгаагүй асуудал гарч ирж байгаа. Энэ халдварт эрчим хүчийг хадгалах гэдэг ойлголт за 3 дугаарт нь бол дамжуулах гэсэн ийм 3 хүрээнд бол эрчим хүчний үйлд технологиуд өөрчлөгдөж байна. За а мэдээжийн хэрэг одоо бид нарын эрчим хүчний үйлдвэрлэл болбол энэ а Празил гэж нэрлэдэг тэ.

Одоо манай одоо энэ хүрэн одоо энэ байгалийн баялгийг ашиглаад нүүрс олборлоод уран олборлоод ингээд цахилгаан үйлдвэрлэдэг байсан үе болбол нэгэнт бол үеэ өнгөрөөж байна аа. Одоо дэлхий нийтээр цахилгаан үйлдвэрлэл болбол нүүрснээс гараад а байгалийн хий рүү шилжиж байгаа үе таарч байна. Сая өнгөрсөн онд болбол Японы том а нүүрсний цахилгаан станцын төслийг зогсоогоод байдлын хийгээр ажилладаг С станц болгож өөрчилж байна. За дараагийн ирэх 10 жилд болбол энэ байгалийн хийгээсээ а сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь тодорхой болж байна. Яагаад гэхлээр сэргээгдэх эрчим хүчин дээр хамгийн ирээдүйтэй тооцогдож байгаа эрчим хүч нь болбол нарны эрчим хүчний технологиуд одоогоор нээгдчихсэн байгаа технологиуд бид нарын ашиглаж байгаа одоо энэ А фото алти гэж нэрлээд байгаа энэ л нэг панелер нарыг авдаг технологи болбол нийт нарнаас ирж байгаа эрчим хүчний 1 7 орчим хувийг нь авдаг байсан.

Одоо дахиад дараагийн нэг өөр А туяаг нь болбол шинэ технологиуд нь гараад ирчихсэн үйлдвэрүүдээ хараахан нэвтрээгүй суурь технологийг нь бий болгочихсон. Тэгэхээр бол нарнаас болбол бид нар өнөөдрийн хэрэглэж байгаа эрчим хүчнээсээ хамаагүй илүү давсан эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэж байгаа юм. За 2 дугаарт нь энэ дамжуулах сүлжээн дээр бол маш том технологийн дэвшил гарсан эрчим хүчний салбарт энэ бол юу гэж байна вэ гэхлээр А 1 дүгээрт нь эрчим хүчний хэрэглэгч үйлдвэрлэгч 2 болбол одоо нэг субъект байж болдог болчихсон байгаа юм. Яагаад вэ гэвэл А тэр дамжуулах сүлжээг бүүр өмнөх дамжуулах сүлжээгээ зөвхөн нэг эх үүсвэрээс түгээдэг сүлжээ байсан болбол одоо олон эх үүсвэрээс нийлүүлдэг буцаагаад тэрүүгээрээ хэрэглэдэг ийм ухаалаг сүлжээнүүд бий болоод байгаа учраас бол эрчим хүчний салбар болбол бүхэлдээ нэг системд, маш олон үйлдвэрлэгчид, маш олон хэрэглэгчид а холбогдсон бүх субъект нь үйлдвэрлэгч болон хэрэглэгч байж болдог. Ийм болчихсон за 3 дугаарт нь бол эрчим хүчийг болбол хадгалж байна энэ болбол маш том.

Одоо бид нарын хэрэглэж байгаа а одоо бид нарын гайхаад байгаа цахилгаан автомашинууд бол бүгдээрээ эрчим хүч хадгалдаг төхөөрөмжүүдтэй гэсэн үг шүү дээ. Даатгалтай том том батарейнуудтай тэ. Тэгэхлээр энэ нь болбол үйлдвэрлэл дээр болбол маш том нөлөө үзүүлж байгаа цаад талдаа за эрчим хүчний хувьд бол үндсэндээ одоо ийм технологийн өөрчлөлтүүд явагдаж байна. За мэдээллийн технологи дотор болбол а гарч ирж байгаа өөрчлөлт дотор нь болбол хамгийн том нөлөө үзүүлж байгаа 2 технологи нь болбол хиймэл оюун за 2 дугаарт нь болбол энэ роботын технологиуд тэгээд энэ робот технологиудын цаад талд болбол одоо бид нар болохоороо зүгээр робот гэхлээр гээд нэг ийм жижигхэн ийм ажилбар хийдэг машинууд гэж боддог байсан болбол одоо энэ хиймэл оюун оробот 2 нийлэхээр юу болж байна вэ гэхээр машинуудыг хиймэл оюун удирдаж байна тэр хиймэл оюун нь өөрөө суралцаж байна. Тэгэхлээр үндсэндээ болбол одоо энэ хиймэл оюун робот технологи 2-ын хослол дээр болж байгаа аж.

Үйлдвэрт гарч байгаа өөрчлөлтийг харах юм болбол үндсэндээ болбол дараачийн бүтээгдэхүүнийг одоо бид нарын одоо ирээдүйг хардаг төсөөлөл болбол а түрүүн Халиунаа бас тодорхой хэлсэн. Бид нар ирээдүйг харахдаа болохлоор нэг тодорхой тренд дээр өөрчлөгдөнө гэж боддог байсан болбол одоо бид нар бол таамаглаж чадахгүй болчихсон. А Гэхдээ бид нар а Одоо би зүгээр хувьдаа бодоход бид нар болбол юунд ч гайхдаггүй юм. Энэ үед амьдарч байна шүү дээ. Нэг шинэ юм гараад ирлээ.

Бид нар ерөөсөө огт дайлахаа больчхоод байна тэ? Яагаад гэвэл тэр байж болно гэдгийг нь бид нар далд ухамсартаа бол хүлээн зөвшөөрөөд байгаа байхгүй юу. Хэдийгээр одоо технологиуд нь хийгдээгүй байгаа ч гэсэн а гэхдээ энэ а хиймэл оюун ухаан дээр гарч ирж байгаа тэр диплернинг гээд байгаа тэр системүүдийг үзэх юм болбол тэд нар чинь өөрсдөө шинэ мэдлэг крет хийгээд тэр дээрээ дахиад үйлдвэрлэлийн А бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа учраас энийг болбол бид нар төсөөлж чадахгүй бол болж эхэлж байгаа. Ерөнхийдөө болбол за а сансрын дурдсан тэр интернэтийн сүлжээний технологийн 5 жи гээд технологи энэ технологийн царт бол одоо бид нар. Нөгөө нэг төхөөрөмжийг интернэт холбоод тэрийг хэрэглэдэг байсан болбол одоо төхөөрөмжүүд хоорондоо интернэтээр холбогдоод бие биеийгээ удирддаг хянадаг системүүд бий болж байгаа юм.

Тэгэхээр бол бид нар бол энэ хэсгийг болбол төсөөлж чадаж байна тэ а ямар ч байсан гэсэн технологийн хувьд бол боломжтой болчихсон. А бид нарын зүгээр одоо цаашаагаа үйлдвэрлэлийг харж байгаа мэдээллийн технологийн давуу талыг давуу тал дээр суурилсан үйлдвэрлэлийг хангана гэдэг нь болбол бид нар одоо мэдэж байгаа технологийнхоо хүрээнд л ерөнхийдөө төсөөлөөд байгаа. А гэтэл энэ технологиуд маань өөрсдөө цаашаа шинэ мэдлэг бүтээх бололцоотой болчихсон гэдэг нь болбол бүүр шал өөр өсөлтийн өмнө ирчихсэн байгаа гэдгийг бас байгаа. За биотехнологийн хувьд болбол энэ салбар болбол маш одоо хэтэрхий одоо бид нарын одоо хүн төрөлхтний ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлаж чадуулж чадна а бусдаар болбол энэ одоо бүүр хэтэрхий их хүнд нэвччихлээ гэсэн ийм а ойлголт ялангуяа бодлого боловсруулагчдын дунд байна. Яагаад гэхлээр а энэ бол цаад талдаа ёс суртахуунаа л бид нар хязгаарлавал хязгаарлана.

Одоо сая хамгийн аймшигтай туршилтуудын нэг бол хэлчихсэн шүү дээ тэ хүний нэг гахайны гантай нийлүүлээд уураг гаргаад тэгээд 4 7 хонуулаад тасалсан америкийн компани тэгэхээр яах вэ гэхээр хүн байна яах вэ одоо эрүүл мэндийн салбарын яамнаас маш а том технологи бид нарт банкнууд хэрэгтэй байх бид нарт дийлэнх хэрэгтэй өөр хэрэгтэй болбол ургуулаад авчих бололцоотой гэхдээ нөгөө хооронд нь 2 одоо гений нийлүүлээд гаргаж авч байгаа нь хүү юм уу гахай юм уу тэ тэрийг нь бид нарын ёс тахууны түвшинд хүлээн зөвшөөрч болох уу үгүй юү гээд чад. Өөр асуудлууд тавьж байгаа учраас энэ технологийн хязгаарлалт улс ёс суртахууны асуудал. Одоо тэгээд одоо яах вэ? Зүгээр хүмүүсийн хэлж байгаагийн энэ зүйлд жишээ болгоод хэлэхэд хүмүүсийн одоо энэ ялангуяа философийн хүмүүсийн ярьж байгаагаар болохоор өнөөдрийн бид нарын хорвоо орчлон ертөнцийг бизнесийнхэн нь одоо бид нар бас нэг тал нь гэсэн үг шүү дээ тэ бизнесийнхэн. А нөгөө талд нь болохоор технологийнхоо 2 нийлж байгаад бүтээчихсэн бид нарынхыг а Гэхдээ бид нарын бүтээсэн хорвоо ертөнц болбол үр ашгийг нэмэгдүүлэх замаар ашиг олох болдог ийм том ертөнцийг бүтээчихсэн чинь одоо нөгөөдөх нь ингээд явсаар байгаад буцаад хүн гэдэг асуулт дээр буцаагаад авчирч байгаа учраас дараачийн 20 жилд тэ бид нар ёс суртахууны философи унших хэрэгтэй болж байгаа байж магадгүй.

Яагаад гэвэл бид нар энэ хорвоо ертөнцийг бид нар өөрсдөдөө аюултай болгоод байж магадгүй ээ гэсэн тийм хандлага ерөнхийдөө байна. За материалыг нь хэлэхэд бол би ганцхан л А юу хэлье ерөнхийдөө наан бид бүгдээрээ мэдэж байгаа тэ. Хамгийн сүүлийн үеийн материалууд дотор болбол энэ материалын харимхай материалууд их сонирхол татаж байна. Өөрчлөгддөг а Ямар нэг физикийн одоо хүчин зүйлийн нөлөөгөөр ч юм уу эсвэл одоо химийн ямар нэгэн нөлөөгөөр үйлчлүүлдэг ийм л одоо хараа гээд байгаа нь одоо жишээлбэл энэ агаар оруулаад буцаад хаагдчихдаг тэ? Салхилахаар хаагдчихдаг цонх бас гарч ирж байна тэ энэ чинь хавирхай материалууд болбол маш их юу а Одоо шал өөр одоо хямд үйлдвэрлэл А бүтээгдэхүүнүүдэд хямд нөлөөлөх бололцоо олгож байна.

Зөвхөн энэ графын гээд нэг материал одоо энэ бол суурь судалгаанууд нь хийгдчихсэн байна. Гаргаад авчихсан одоо зөвхөн нөгөө үйлдвэрлэл их хэмжээгээр нэвтрүүлэхээр зардлын асуудал тавигдаад байгаа. Материал гэхэд л энэ болбол данс 200 дахин бат бэх материал байгаа байхгүй юу. Араас 200 гэх бол бий. Тэгсэн мөртөө дангаасаа зургаа дахин мөнгөө.

Тэгэхээр энэ чинь бол хүн төрөлхтний мөрөөдөл байсан шүү дээ. Одоо энэ сүүлийн үеийн материалуудыг харахад бид нарын өнгөрсөн 20 дугаар 100-нд босгочихсон байгаа энэ хот суурин газрууд бол маш их байгалийн баялгаар босчихсон ирээдүйд болбол ийм их баялаг хэрэглэхгүй гэдэг нь бол тодорхой болоод байгаа юм. Яагаад гэвэл түгээмэл ацтай ашигт малтмалуудыг ашиглаад шинэ материалууд гаргаад аваад байх бололцоотой болчихсон байж байна. Тэгээд А И за саяын суурь технологиудын нөлөөгөөр болбол гарч ирчхээд байгаа үндсэн одоо хэрэглээний технологиуд нь энд байж байна. За энийг бол би ерөнхийдөө түрүүн ярьчихсан учраас одоо А нэг давтаад яах вэ.

Онцлоод хэлэхэд одоо нэг ийм сонин юм болж байна. Одоо аж үйлдвэр дээр 3 ди принтийн гараад ирчихсэн тэ а дээрээс нь болохлоороо хиймэл оюун ухаанаар удирдуулсан робот машинууд үйлдвэрлэл явуулж байна. Тэгэхлээр энэ бол юу гэсэн үг вэ гэвэл өмнөх одоо Форд чинь болбол нөгөө том угсрах шугам авчирч байгаад үйлдвэрлэж байгаа машиныхаа өртгийг маш бага болгочихсон шүү дээ тэ. Одоо тэр угсрах шугамын давуу талыг устгаж эхэлж байна. Буцаагаад шинэ технологиуд яагаад гэвэл нэг хүнд зориулсан бүтээгдэхүүнүүд хийж болно.

Одоо бид нар энд монголд автомашины үйлдвэр барина гэвэл тэшгүй санаа байсан болбол одоо энэ технологийн боломжууд яагаад яах вэ гэхээр бид нарын роботоор машин хийдэг 3 ди технологи трейдин ашиглаад оротоо машин хийдэг үйлдвэрээ барьчихаад бид нар персетсийг ч байж болно тойрог ч хийж болно өөр юу ч хийж болно. Яагаад гэвэл энэ чинь бөөгөөр нь үйлдвэрлэж байж өртөг буурдгийг нь өөрчлөөд хаячхаж байгаа байхгүй юу. За тэгээд хамгийн сүүлийнх нь хар нь энэ бизнес дээр тэд нарт ямар өөрчлөлтүүд гараад байна вэ гэхээр 3 том өөрчлөлт гарч байна. Нэг нь болохоороо бид нар ахиу зардал гэж ойлголт мэднэ шүү дээ тэ бүгдээрээ ахиуц зардалгүй бизнес моделиуд гарч ирж байна. Одоо танай төсөл дээр юун дээр Юнител Юнителийн сүлжээнд 5 мянган хүн холбогдож байна уу 5500 хүн холбож байна уу гэдэг 2-ын хооронд зардлын зөрөө байдаггүй тэ?

Тэгэхдээ яг энэнтэй адилхан үйл явц үйлдвэрлэлийн салбар луу орж ирж байгаа нь болбол ерөнхийдөө бид нарын нөгөө ахиу зардал дээр суурилсан эдийн засгийн харилцааг болбол үндсэндээ бол устгаж байна аа 2 дугаарт нөгөө хөдөлмөрийн харилцаан дээр хөдөлмөр эрхлэлт гэдэг ойлголт чинь хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэр нь ажиллаж байгаа цаг. Бүтээмж хоёр хоёулаа нийлж байж хөдөлмөрийн гэрээ байсан болбол Фрий Анк О гэдэг хүн гарч ирж байна. Зөвхөн бүтээмжээрээ ажлаа үнэлүүлдэг ажлын цаг ямар ч хамаагүй хүмүүс гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ бол дахиад бизнес моделийг дахиад бүхэлд нь өөрчилж байгаа юм. За 3 дугаарт нь нөлөө үзүүлж байгаа зүйл болбол энэ Шерри экономи гэдэг ойлголт байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хувийн хамтын өмчлөлийн системүүд бий болж байна. Одоо жишээлбэл хүмүүс машин худалдаж авах нэг их ач холбогдолтой биш. Ер нь хүмүүс өмчтэй байх нь нэг их ач холбогдолтой биш болж хувийн, миний гэсэн өмчтэй, бас ач холбогдолтой биш болж байгаа. Ийм а шинэ эрин ирж байна аа гэж хэлж байсан юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын нөлөөгөөр.

За баярлалаа бүгд.

Тайлбар: Энэхүү бичвэр нь бичлэгээс автоматаар буулгагдсан бөгөөд найруулгын засвар үргэлжилж байна.