Талхны үйлдвэрээ дампууруулсан, тендерт орж чадаагүй, доторх нислэгийн үнэ өндрөөс болж гадуур дамжин нисдэг найз нарын жишээгээр өнөөдөр хүн өөрийн гараар амьдралаа босгох боломж хомс болсныг харуулна.
Өдөр тутмын аажим өөрчлөлт нь хувьсал, харин богино хугацаанд чанарын гүн өөрчлөлт бий болохыг хувьсгал гэдэг. 1990, 1992 оны өөрчлөлт яагаад жинхэнэ хувьсгал болохыг тайлбарлана.
Социалист тогтолцооноос хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс төрд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн системд шилжсэн хоёр том шилжилтийг ардчилсан Үндсэн хуулийн үндэс болгож авч үзнэ.
Өмчийн эрх нь зөвхөн машин, байшин эзэмших биш, хүн бүр өөрийн гараар өөрийн амьдралыг цогцлоон бүтээх боломжийг олгохыг хэлдэг гэсэн өргөн ойлголтыг дэвшүүлнэ.
"Уламжлал" хэмээх үгийн санааг ашиглан өнөөгийн нийгэм 1990-ээс өмнөх өрсөлдөөнгүй эдийн засгийг өвлөн үлдээсэн бол түүнийг жинхэнэ хувьсгал гэж нэрлэж болох эсэхэд эргэлзээ тавина.
Өрсөлдөөн байхгүй үед бизнесүүд хоорондоо биш төрийн эрх мэдэл, хөнгөлөлттэй зээл, лиценз, ТӨК-ийн авлигын төлөө өрсөлддөг. Адам Смитийн "үл үзэгдэх гар"-аар өрсөлдөөнийг сэргээхийг уриална.
Мөнхжаргалын Чимэддорж МУИС-ийн Эдийн засгийн сургууль Бизнесийн удирдлагын бакалавраар 2007 магистр 2011 Оксфордын их сургууль, Төрийн удирдлагын сургууль, Төрийн бодлогын магистр 2018 Бүс нутгийн хөгжлийн бодлого, худалдан авах ажиллагаа, хөдөлмөрийн эдийн засгийн судалгааны чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Өрсөлдөөн чөлөөт эдийн засаг баярлалаа. Бүгдэд нь оройн мэнд хүргэе. Би сонсогдож байна уу? Би та нарт нэг найзынхаа ажилсаг хичээнгүй хөдөлмөрч найзынхаа талаар ярих гэсэн юм.
Манай найз жижигхэн талхны үйлдвэр байгуулаад үйлдвэрийн нь дампуурчихсан. Тэгэхдээ дампуурсныгаа манай найз юу гэж тайлбарлаад байна гэхээр ЖДҮ-лэлийг дэмжих сангаас болоод дампуурчихлаа гэж хэлээд байгаа юм. Сонин байгаа биз манай найз Жижиг дууны үйлдвэрлэлийг дэмжих сан руу хүсэлт явуулаагүй хүсэлт явуулсан ч авахгүй гэдгээ мэдэж байсан. Өөр нэг найзынхаа тухайд бас нэг жишээ хэлье манай найз хэдэн жилийн өмнө барилгын компанитай болоод барилга угсралтын бараг бүх ажлыг хийдэг хэзээ ч тендерт орж үзээгүй компани. Гэхдээ цалингаасаа давсан ашиг хэдий ажилчдынхаа цалингаас давсан орлого олж чадахгүй гундуухан явсаар байгаад компаниа татан буулгасан.
Уг нь бол тендерт ороод өрсөлдөх боломжтой л доо. Тэгэхдээ тендерт орох боломж олдоогүй. Саяхан би Москвагийн нисэх онгоцны буудал дээр 2 танил ахтайгаа тааралдлаа. Тэгсэн чинь Замынүүдийн гаалиар гараад Москва ОХУ-ын орон нутгийн нислэгээр Москвад нисэж ирсэн гэж ярьж байна. Яагаад?
Тэгсэн чинь би уг нь эх оронч л даа. Гэхдээ Ми билетийг худалдаж авч хүрэхгүй байна. Миний мөнгө би энэ та нар намайг, магадгүй миний найз нарыг миний танилуудыг ямар бүтэлгүй хүмүүс вэ гэж бодож байгаа л байх л даа. Гэхдээ энэ хүмүүс бүтэлгүйтээд байгаа юм биш. Зүгээр бид нарын амьдралд өнөөдөр шударга хөдөлмөрөөрөө амьдраад амьдрах боломжгүй байна.
Хүмүүс өөрсдийнхөө гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон бүтээх боломжгүй байна. Тийм учраас миний найз нар талхныхаа үйлдвэрийг дампууруулчихсан гундуухан явж байна. Миний найз тендерт орж чадахгүй гэхдээ тендерт орсон компаниудын ажлыг гүйцэтгэж явж байгаад компаниа татан буулгачихлаа. Би энэ бүхнийг ярих гээд байгаа цаад шалтгаан нь чөлөөт эдийн засаг гэж юу вэ энэний амин сүнс нь юу вэ бид нар өнөөдөр өрсөлддөггүй бидний амьдралд чөлөөт эдийн засаг байна уу гэдэг асуудлыг л ярих гэж байгаа юм 1992 оны Үндсэн хуулийг бол бид нар ардчилсан үндсэн хууль гэдэг тэ 1990 онд болсон үйл явдлыг болбол бид нар ардчилсан хувьсгал боллоо гэж хэлдэг. Гэтэл хувьсгал гэж юу вэ?
Энэ үг зүгээр бид нарын амьдралд өдөр болгон янз бүрийн зүйлс өөрчлөгдсөөр л байгаа. Бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байгаа технологи байна, хүмүүс өсөж байна, хөгширч байна, хүмүүс хот руу нүүж байна, мэргэжлээ сольж байна, суралцаж байна, бүх зүйл өөрчлөгдсөөр л байгаа. Энэ бүх өөрчлөлтийг болбол бид нар хувьсал гэж нэрлэдэг. Гэтэл хувьсгал гэдэг нь тодорхой зүй тогтол чанарын агуулгын маш гүнзгий өөрчлөлт богино хугацаанд явагдаж байгааг бид нар хувьсгал гэдэг. Өөрөөр хэлэх юм болбол бид нарын явж байгаа энэ хувьсал огцом өөрчлөгдөөд цоо шинэ зүйл үүсэж бий болохыг бол хувьсгал гэж хэлж байгаа юм.
Тийм учраас бид нар 1992, 1990 оны ардчилал ардчилсан хувьсгалыг бол хувьсгал гэж нэрлэдэг 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг болбол ардчилсан Үндсэн хууль гэдэг. Тэгээд энэ үндсэн хуулийн амин сүнсийг нь болбол бид нар 2 том чанарын өөрчлөлт явагджээ гэж хэлж байгаа юм. За эхнийх нь болбол улс төрийн байгууламжийн өөрчлөлт маш хүчтэй огцом өөрчлөлт явагдсан. Бид нар социалист улс төрийн тогтолцооноос хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс төрийн тогтолцоотой болсон. Энэ бол хувьсгалын нэгд энэ хувьсгалын нэг хэсэг нь нөгөө хэсэг нь болбол бид нар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжсэн.
Энэ 2-ыг нийлүүлээд бид нар үндсэндээ болбол 1992 оны Үндсэн хуулийг бол ардчилсан Үндсэн хууль шинээр бичигдсэн гэж хэлж байгаа юм. Бүгдээрээ би энэ 2 дахь хэсэгтэй нь холбоотой ярих гэж байна л даа. Чөлөөт эдийн засаг гэж юу юм бүгдээрээ өнөөдөр бид нарын мэддэг бүх улс төрийн үзэл баримтлалыг нэг шугам дээр тавиад үзье л дээ тэ. Бүүр хамгийн цаад талын тэр зүүн талын үзүүрт байгаа төр бүхний шийддэг тухайн үеийн уриа нэг нь нийтийн төлөө нийт нэгийнхээ төлөө гэдэг эв хамтын нийгмийг бид нар бид нарын төсөөлөлд байсан бид нар хэзээ ч амьдарч үзээгүй тэр нийгмийн байгууламжийг коммунизм гэж төр бүхнийг нь шийддэг хамгийн баруун талын хязгаарт нь төр огт хэрэггүй гэсэн бас үзэл байна. Бид нар төргүйгээр амьдарч чадна гэсэн үзэл байна.
Энийг бүгдээрээ анархизм үйлдэл тэ? Гэтэл болбол бид нар үнэндээ болбол 1990 оноос өмнө хаана байсан бэ гэвэл бүүр тэр хамгийн зүүн талын хэсгийн наахан талд байсан. Бид нарын нийгмийг бол социалист нийгэм гэдэг байсан. Социалист нийгэм гэж юу юм социал тухайн үед болбол өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нийт баялгийн 95%-аас илүүг нь төр эзэмшиж байсан төр захиран зарцуулж байсан хувь хүний өмч байгаагүй. Тэгээд бид нар юу гэж ярьдаг байсан гээч.
Бид нар коммунизм байгуулах гэж байгаа гэж явдаг байсан ярьдаг байсан. Миний аав, ээж, эмээ өвөө бүгдээрээ бид нар коммунизм байгуулах гэж байгаа гэж итгэж байсан. Коммунизм байгуулна гэж юуг хэлж байгаа юм бэ гэвэл үнэндээ социализм бол өөрөө бие даасан нийгмийн байгууламж биш энэ бол коммунизмд хүрэх нэг шат дамжлага гэж бүгд итгэж байсан. Тэнд бол юу гэж ярьдаг байсан бэ гэвэл хамгийн тод одоо миний санаанд байгаа жишээ болбол одоо болбол бид нар хийснийхээ хэрээр авч байгаа юм аа. Ирээдүйд бол бид нар хэрэгцээнийхээ хэрээр авдаг нийгмийг байгуулах гэж байгаа юм аа гэж байсан юм.
Коммунизм. Гэтэл 1992 онд 1990 онд талбай дээр болсон үйл явдлын дараа Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод 1992 оны Үндсэн хууль батлагдахад бид нар тэр алс зүүн хязгаараас огцом баруун тийшээгээ эргэсэн. Баруун тийшээ эргэсэн нь би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл өмчийн эрхийг баталгаажуулсан өмчийн эрх гэж юу юм. Би өмчийн эрх гэдэг болбол би өмчтэй байхаас гадна өөрийнхөө гараар амьдралаа цогцлоон бүтээх боломж олгохыг бас хэлж байгаа юм. Тэрнээс биш би миний гараашинд байгаа машин минийх миний амьдарч байгаа байшин минийх гэснээр бол өмчийн эрх хязгаарлагдахгүй.
Өмчийн эрх гэдэг болбол бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө гараар бүтээх тэр боломжийг өгөхийг хэлж байгаа юм. Давхар бүгдээрээ өнөөдрийнхөө нийгмийг эргээд харъя л даа. Бид нарт яг чөлөөт эдийн засагт амьдарч байна уу бид нар бид нар бүгд бүгдээрээ энэ нийгэмд байгаа бүх гишүүд хичээвэл хөдөлмөрлөвөл өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгох боломж байна уу? Харамсалтай нь бол тийм биш байгаа юм. Харамсалтай нь тийм биш байгаа юм.
Би а хөдөлмөрийн зах зээл дээр ажилладаг эсвэл үнэт цаасны талаар мэддэг хүмүүс байвал үүсмэл үнэт цаас гэдэг ойлголт байдаг тэ? Математикт бас яг энэ ойлголт ойлголтыг бид нар уламжлал гэж нэрлэдэг. Монголоор энэ 2-ын англи үг нь яг ижилхэн үг байгаа юм. Яагаад Монголоор нэгийг нь үүсмэл нөгөөдхийг нь уламжлал гэж нэрлээд байна уу? Шинэ юм гэдэг нь юу вэ?
Магадгүй шинэ юм гэдэг чинь хэзээ нэгэн цагт байсан хуучин юмны гол шинжийг өөртөө агуулж явдаг юм биш биз? Бүгдээрээ энэ ойлголтыг буцаагаад саяын эдийн засгийн агуулга дээр саяын ардчилсан үндэс үндсэн хуулийн агуулга дээр аваад үзье 1992 онд болсон тэр огцом өөрчлөлтийг бид нар хувьсгал гэж нэрлээд байна тэ? Гэтэл бид нар өнөөдөр энэ нийгэмд амьдарч байхдаа тэр 92 оноос өмнө байсан юм зүйлийг өөртөө өвлөөд аваад яваад байгаа юм биш биз? Тэр нь магадгүй өрсөлдөөнгүй эдийн засаг юм биш биз? Хэрвээ тийм болбол хэрвээ бид нарын өнөөдрийн нийгэм зүгээр л уламжлагдсан зүйл юм бол хэрвээ 90 оноос өмнөх нийгмийн гол үндсэн агуулга нь бид нар хадгалаад хийгээд яваад байгаа бол энийг хувьсгал гэж нэрлэхгүй байх ёстой байх.
Хэрвээ энийг хувьсгал гэж нэрлэж байгаа юм болбол бид нар тэнд чанарын агуулгын өөрчлөлтийг нь бид нар авч явах ёстой биз дээ тийм биз дээ? Бүгдээрээ буцаад манай найзуудын жишээн дээр очъё л доо. Яг үнэндээ болсон түүх нь болбол манай найз жижигхэн талхны үйлдвэр ажиллуулаад банкнаас ажиллуулахын тулд банкнаас 30%-ийн хүүтэй зээл аваад талхныхаа бизнесийг эхэлчихсэн юм. Тэгээд явж байсан юм. Яг дэргэд нь байсан талхны үйлдвэр яасан бэ гэж ЖДҮ-лэлийг дэмжих сангаас 3%-ийн хүүтэй зээл авчихсан 3%-ийн хүүтэй зээл аваад талхныхаа үнийг 10%-аар бууруулчихсан юм.
Хэрвээ манай найз талхныхаа үнийг 5%-аар бууруулах юм болбол банкныхаа хүүг төлж чадахгүй байсан хэрвээ бууруулахгүй болбол яг л адилхан бизнес нь дампуурахгүй байсан тийм учраас дампуурсан байна. Тийм учраас манай найз өнөөдөр юу хийж байна гээч. Танил талаараа дамжуулаад авсан ЖДҮ-лэлээс зээл авсан даргын хүүхдийн талхны бизнест талхчин хийж байна. Нөгөө жишээн дээр нь очъё л доо. Май найз яагаад тендерт өрсөлдөж чаддаггүй байсан юм гээч.
Яагаад гэвэл төр юу шаардсан бэ гэхээр манай найзаас танай зөвлөх инженер ерөнхий инженер чинь зөвлөх инженер байх ёстой байсан юм. Яаж ерөнхий инженерээ зөвлөх инженер болгох вэ гэсэн чинь сургалтад суух ёстой гэсэн тэр сургалт нь хаана вэ гэсэн чинь тэрийг нь төр зохион байгуулдаг гэсэн төрөл дээ хэдэн удаа зохион байгуулдаг юм гээч байсан гээч. Жилд ганцхан удаа гучхан хүн бүртгэдэг сургалт зохион байгуулдаг байсан юм. Тийм учраас манай найз тендерт орох эрхгүй байсан. Тендерт орсон компанийн ажлыг туслан гүйцэтгэсээр байгаад хэдэн ажилчдынхаа цалинг тавьсаар тавихаас хэтрэхгүй байсаар байгаад бизнесээ хаасан.
Москвагийн нисэх онгоцны буудал дээр тааралдсан 2 ахыг сэргээж саная л даа. Яагаад ч юм манай төр ТӨК-удыг тэжээсээр л байгаа юм. Монголын үндэсний агаарын тээвэр Миат компани алдагдал нь тэрбум тэрбумаар хэмжигдэж байгаа шүү дээ. Гэхдээ л бид нар тэр Миат компанийн алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөөр л байгаа юм. Тийм учраас зорчигч үйлчилгээний тээвэр дээр өрсөлдөж байгаа Эйр Чайнагийн онгоцоор юм уу эсвэл Оросын агаарын тээврээр эсвэл Солонгосын агаарын тээврийн компаниудаар үйлчлүүлж байгаа дахиад бүгдээрээ дахиад эргээд сонин 1992 онд батлагдсан Үндсэн хууль бид нарын карманаас татвараар авсан мөнгөөр бизнес хийж байгаа хүмүүсийн нэгэнд нь давуу тал олгохыг зөвшөөрсөн үү?
Бид нарын өрсөлдөөний очир орчныг ямар нэг лиценз тусгай зөвшөөрөл цаасаар хориглохыг зөвшөөрсөн үү? Бид нараас татварын мөнгөөр авсан татварынхаа мөнгөөр алдагдалтай төрийн өмчийн компанийг санхүүжүүлэхийг зөвшөөрч байсан уу? Бид нар энэ асуултад хариулахгүйгээр бид нар чөлөөт эдийн засгийн тухай ярих боломж байхгүй. Чөлөөт эдийн засаг гэдэг бол өрсөлдөөний үр шим өрсөлдөх боломж байж байж бид нар өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө амьдралыг цогцлоон бүтээж чадна. Өрсөлдөөн байхгүй болбол бид нар юу руу явж байна гэж?
Өөр өнөөдөр өрсөлдөөн байхгүй учраас хүмүүс бизнес бол хоорондоо өрсөлдөхөө болиод төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байна. Яагаад гэвэл би хажуу талынхаа талхны үйлдвэрийг ялгахын тулд надад ЖДҮ-лэлээс зээл авч явдаг танил хэрэгтэй учраас яагаад бид нар төрийн эрх мэдэл рүү явж байна гэж? Яагаад гэвэл би тендерт орж чаддаг тусгай зөвшөөрөл авахын тулд хажуу талынхаа компанитай барилгын компанитай өрсөлдөх биш төрийн эрх мэдэлд очоод тэр цаасыг зөвхөн өөрийнхөө компанид авахын тулд яагаад бид нар төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөөд байна гэж. Төр алд хэчнээн ч алдагдалтай байсныг хэн ч тоодоггүй төрийн өмчийн компани дээр очиж авлигал авахын тулд 1776 онд Адам Смит гэдэг эрдэмтэн орчин үеийн эдийн засгийн суурь зарчмыг тод тодорхойлсон. Энийг бол тодорхойлохдоо болбол үл үзэгдэх гар гэж тодорхойлсон.
Яагаад гэвэл өрсөлдөөн бидний нийгмийн амьдралд тулгараад байгаа бүх асуудлыг өөрөө шийдэж чаддаг учраас өнөөдөр ч гэсэн энэ ном хүн төрөлхтний унших дуртай хамгийн чухал номын нэг хэвээрээ л байна. Бид нар энэ өөрсдийнхөө амьдарч байгаа нийгэмд нийгмийн бүх гишүүд нь өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө сайхан амьдралыг цогцлоон бүтээх энэ боломжийг бий болгохын тулд ганцхан зүйл хийх хэрэгтэй. Юу хийх юм юу хийх ёстой гээч. Төрийн нэрийг баригчид савраадад баярлалаа.
Тайлбар: Энэхүү бичвэр нь бичлэгээс автоматаар буулгагдсан бөгөөд найруулгын засвар үргэлжилж байна.