← М.ЧИМЭДДОРЖ.mn
Орчуулга · 2020 · baabar.mn

Орчуулагчийн зурвас: Фридманыг яагаад монголчилсон бэ

Мөнхжаргалын Чимэддорж · Милтон Фридманы эссэгийн орчуулгын өмнөтгөл

Гол санаанууд

Яагаад энэ эссэг сонгосон бэ

2020 онд бизнес эрхлэгчид, улс төрчид сайн үйлсийн аянд нэгдэх нь түгээмэл болж, бүр төр, төрийн байгууллагад хандив өгөх явдал гарсныг нэн хачирхалтай гэж үзсэн. «Төрд хандив өгч байгаа хүн бол өөрийн амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг огт ойлгоогүйн шинж» гэсэн твиттэртээ жиргэсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан тэр үед Фридманы эссэ санаанд буусан гэж бичсэн.

Хагас зуун дамждаг үзэл санаа

Нэгэн цагт, хаа нэгэн газар болж өнгөрсөн үйл явдал түүх болон үлдэж, тархсан үзэл санаа сургамж болон үлддэг мэт боловч дэлхийн өөр хэсэгт хожим давтагдсаар байдаг; хүн төрөлхтний нэг хэсгийн ололт амжилтын үр шим нөгөө хэсэгт хүрэхдээ хагас зууныг ч туулдаг байж магадгүй гэж эхэлсэн.

Эссэ юуг илчилсэн гэж үзсэн бэ

Тавин жилийн өмнө хэвлэгдсэн энэ эссэ үнэ цэнээ алдаагүй бөгөөд эдийн засаг, улс төрийн салбарт хамгийн олон уншигдсан, хамгийн их нөлөө үзүүлсэн эссэнүүдийн нэг гэж тодорхойлсон. «Бизнесийн нийгмийн хариуцлага» гэх нэрийн дор явуулдаг үйл ажиллагааны үнэнийг илчилж, чөлөөт зах зээлийн мөн чанар, улс төрийн зарчим ба түүнийг зөрчихөд бий болдог үр дагаврыг шинжилсэн.

Фридманы гол аргумент (хураангуй)

Чөлөөт зах зээл, хувийн өмчит системд компанийн гүйцэтгэх удирдлага нь эзэмшигчийн ажилтан бөгөөд эзний сонирхлыг гүйцэлдүүлэх төлөөний эрхтэй. Тиймээс бизнес эрхлэгчийн хувиар «нийгмийн хариуцлага» хүлээнэ гэдэг нь өөрийн биш, өөр хэн нэгний — хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, ажилчдын — хөрөнгийг зарцуулж байна гэсэн үг болно гэж эссэд үзжээ.

Татвар ба төлөөллийн зарчим (хураангуй)

Татвар ногдуулах, татварын орлогыг зарцуулах нь төрийн чиг үүрэг. Гэтэл гүйцэтгэх удирдлага «нийгмийн хариуцлага»-аа гүйцэлдүүлэхдээ нэгэн зэрэг хууль тогтоогч, гүйцэтгэгч, шүүгчийн дүрд орж, сонгогдоогүй байж татвар ногдуулан зарцуулж байгаатай адил болохыг эссэ дэлгэжээ.

Сайн дурын зөвшөөрөл ба захирагдал (хураангуй)

Зах зээлийн механизмын үндэс суурь нь хүн бүр сайн дураараа хүлээн зөвшөөрөх явдал бол улс төрийн механизмын үндэс нь бусадтай зохицох буюу захирагдах явдал. «Нийгмийн хариуцлага»-ын номлолыг нухацтай авч үзвэл энэ нь улс төрийн механизмын хамрах хүрээг хүн бүрийн үйл хөдлөлд тэлэх болно гэж эссэ дүгнэсэн.

Орчуулагчийн зурвас

Милтон Фридман (1912–2006), «Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал мөн» эссэгийн зохиогч. Зураг: The Friedman Foundation for Educational Choice, 2004 (CC0, Wikimedia Commons).
Милтон Фридман (1912–2006), «Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал мөн» эссэгийн зохиогч. Зураг: The Friedman Foundation for Educational Choice, 2004 (CC0, Wikimedia Commons).

2020 оны дөрөвдүгээр сарын 10

Хүний амьдралд цаг хугацаа улиран одож, нэгэн цагт, хаа нэгэн газар болж өнгөрсөн үйл явдал түүх болон үлдэж, тархсан үзэл санаа сургамж болон үлддэг мэт боловч дэлхийн бөмбөрцгийн өөр нэг хэсэгт хожим давтагдсаар байдаг ажээ. Хүн төрөлхтний нэг хэсгийнх нь ололт амжилтын үр шим нөгөө хэсэгт хүрэхдээ хагас зууныг ч туулдаг байж магадгүй. Өдгөөгөөс тавин жилийн өмнө нэрт эдийн засагч, макро эдийн засгийн онолын нэгэн шинэ урсгал болох монетаризмыг үндэслэгч Милтон Фридманы “The Social Responsibility of Business is to Increase its Profits” буюу “Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал юм” хэмээх алдарт эссэ хэвлэгджээ. Энэхүү эссэ өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй бөгөөд өнгөрсөн тавин жилийн хугацаанд эдийн засаг, улс төрийн салбарт хамгийн олон уншигдсан, хамгийн их нөлөө үзүүлсэн эссэнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тус эссэнд “бизнесийн нийгмийн хариуцлага” гэх нэрийн дор явуулдаг үйл ажиллагааны үнэнийг илчилж, ийм зүйл ярьж явдаг хүмүүсийн багийг хуу татсан юм. Түүнчлэн чөлөөт зах зээлийн жинхэнэ мөн чанар, улс төрийн зарчим ба түүнийг зөрчихөд бий болдог үр дагаврыг шинжлэн харуулсан эссэ юм.

Өнөөдөр, манай нийгэмд бизнес эрхлэгчид, улс төрчид сайн үйлсийн аянд нэгдэцгээх нь тун ч түгээмэл болжээ. Бүр төр, төрийн байгууллагад хандив өгөх явдал ч гарч байгаа нь нэн хачирхалтай. Би саяхан нэг удаа өөрийн твиттерт (@chimeddorjm) “Төрд хандив өгч байгаа хүн бол өөрийн амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг огт ойлгоогүйн шинж” гэж жиргэсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэр үед Милтон Фридманы энэхүү эссэ санаанд бууж, орчуулахаар шийдсэн нь өнөөдөр биеллээ олж та бүхэнд өргөн толилуулж байна.

Эдийн засаг, улс төрийн философи сэтгэлгээний ярвигтай асуудлыг задлан шинжилсэн бүтээлийг түмэнд хүргэх нь зөв гэж үзсэн тул орчуулгын ажлын туршлагагүй гэж өөрийгөө гололгүй хөрвүүлэхийг хичээв. Энд хэрэглэгдсэн нэр томьёо, ойлголт тодорхойлолтуудыг буруу хэрэглэсэн, түүнчлэн агуулга, найруулгын хувьд алдаа мадаг гаргасан байх ахул шүүмж бүрийг талархан хүлээн авах болно.

Орчуулсан Мөнхжаргалын Чимэддорж
2020 оны дөрөвдүгээр сарын 27

Эх сурвалж: baabar.mn · 2020-09-16 · baabar.mn дээрх эх нийтлэлийг үзэх →

Тайлбар: Энэ хуудсанд зөвхөн орчуулагчийн зурвасыг тавьсан болно. Милтон Фридманы эссэгийн бүрэн орчуулгыг baabar.mn дээрх эх нийтлэлээс уншина уу. Доорх «Гол санаанууд» дахь эссэгийн тухай хэсэг нь эх бичвэр биш, товч хураангуй юм.