Мөнхжаргалын
ЧИМЭДДОРЖ

Chimeddorj Munkhjargal

Эдийн засагч, төрийн бодлогын судлаач. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх. Оксфордын Их Сургуулийн төрийн бодлогын магистр.

Эдийн засгийн бодлого Хөдөлмөрийн зах зээл Эрчим хүчний шилжилт Ардчиллын шинэчлэл
Мөнхжаргалын Чимэддоржийн албан портрет

Намтар

Мөнхжаргалын Чимэддорж нь Монгол Улсын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр (2005), магистр (2011) зэрэгтэй, Оксфордын Их Сургуулийг төрийн бодлогын магистр (2018) зэрэгтэй төгссөн эдийн засагч, төрийн бодлогын судлаач юм.


Эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт, засгийн газрын хөрөнгө оруулалтын үр ашгийн чиглэлээр арав гаруй жил судалгаа хийсэн. Хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны таамаглалын загвар, төгсөгчдийн болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний судалгаануудыг санаачлан эхлүүлж, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн Судалгааны Институтийн захирлаар ажиллаж байсан.


2017 оноос АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна. 2023 оноос УИХ дахь АН-ын бүлэгт эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж, 2024 оноос бүлгийн ахлах зөвлөхөөр томилогдсон. 2026 оноос АН-ын дэргэдэх Гэрэгэ Бодлогын Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Намын үзэл баримтлалын шинэчлэлийг оройлон гүйцэтгэж, 2026 оны «Ардчиллын гэрэгэ» баримт бичгийн агуулгыг боловсруулсан. "Шинэчлэлийн зарчмууд" (Монсудар, 2011) номын зохиогч. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний бодлогын чиглэлээр төвлөрөн ажиллаж байна.

Товч мэдээлэл

Одоогийн үүрэг
УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх
Сонгуульт ажил
АН-ын ҮБХ-ны гишүүн (2017 оноос); Гэрэгэ Бодлогын Хүрээлэнгийн УЗ-ийн дарга
Хэвлэл нийтлэл
«Шинэчлэлийн зарчмууд» (Монсудар, 2011); «Ардчиллын гэрэгэ» (2026)

Замнал

Ажил

Сонгуульт ажил

Боловсрол

2018

Төрийн бодлогын магистр — Оксфордын их сургууль

Master of Public Policy (MPP).

2011

Бизнесийн удирдлагын магистр — МУИС

Монгол Улсын Их Сургууль, Менежмент хөтөлбөр.

2005

Бизнесийн удирдлагын бакалавр — МУИС

Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Менежмент мэргэжил (2001–2005).

Нийтлэл, судалгаа

Ном · Монсудар · 2011
Шинэчлэлийн зарчмууд номын хавтас

Шинэчлэлийн зарчмууд: Жам ёсны зүй зохицолт нийгмийг бүтээх нь

Ардчиллын үйл явцыг гүнзгийрүүлж, жам ёсны зүй зохицолт нийгмийг бүтээхэд чиглэсэн зарчмуудыг томьёолсон бүтээл. ISBN 978-9996-2-0574-3.

Үзэл баримтлалын баримт бичиг · 2026
Ардчиллын гэрэгэ (Democracy Passport) хавтас

Ардчиллын гэрэгэ (Democracy Passport)

Ардчилсан намын гишүүнчлэлийг шинэчилсэн, үндэсний үнэт зүйлс ба эрх чөлөөний үзлийг багтаасан баримт бичгийн агуулгыг боловсруулсан.

baabar.mn · Орчуулга

Бизнесийн нийгмийн хариуцлага бол ашгаа нэмэгдүүлэх явдал мөн

Милтон Фридманы сонгодог эссэгийн орчуулга — чөлөөт зах зээлийн үзлийн суурь бичвэрийг монгол уншигчдад хүргэсэн.

Унших →
baabar.mn

Парламентийн засаглалыг нураах ч эрсдэлтэй нүүрсний хулгай

Нүүрсний хулгай тойрсон хямрал ба парламентийн засаглалын эрсдэлийн тухай шинжилгээ.

Унших →
baabar.mn

Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэн ирэх зам

Ардчилсан намын шинэчлэлийн тухай бодлогын эссэ.

Унших →
baabar.mn · Нийтлэлчийн хуудас

Бусад нийтлэлүүд

«Хүндэтгэл», «Тэнгэрийн цаг», «Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт», «Хямралын засагт хяналт авчрах сонгууль» зэрэг нийтлэлүүд.

baabar.mn дээрх бүх нийтлэл →
ikon.mn · 2018-12-31

Зөвхөн бага татвартай байснаар үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадахгүй

ГШХО-ын дөрвөн төрөл ба Монголын хөрөнгө оруулалтын бүтцийн шинжилгээ: макро тогтвортой байдал, дэд бүтэц нь татварын хөнгөлөлтөөс чухал болох нь.

Эх нийтлэл →
gogo.mn · 2016-12-05

Хөгжлийн нэг гарц нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх

Банкны монополь, өндөр хүү ба мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих 20 жилийн хөрөнгө оруулалтын бодлогын санал.

Эх нийтлэл →

Илтгэл, медиа

Илтгэл · 2022

Бидний соёлын хөрөг ба технологи монголчуудад хэрхэн нөлөөлж буй нь

Их Британийн Элчин сайдын яам, UK Alumni Association Mongolia-ийн арга хэмжээнд тавьсан илтгэл — Хофстедийн соёлын хэмжүүрээр Монголчуудын дүр төрхийг задалсан.

Үзэх →
Илтгэл · 2019

МУИС-ийн 60 жилийн ой — технологийн илтгэл

Технологи ба боловсролын ирээдүйн тухай англи хэлээр тавьсан илтгэл.

Үзэх →
Ярилцлага · 2020

Мандах төрийн 100 — Вагон буулгагчаас Оксфорд хүртэл

Боловсрол, ялзрал, төрийн хязгаарын тухай 1 цагийн ярилцлага — бүрэн бичвэртэй.

Бүрэн бичвэрийг унших →
Ярилцлага · 2020

Намын дотоод ардчилал: дүрэм, мөнгө, олон ургалч байдал

2016 оны шинэчлэлийн гурван зорилт, дүрмийн алдаанууд, дотоод сонгууль дахь мөнгөний тухай 55 минутын ярилцлага — бүрэн бичвэртэй.

Бүрэн бичвэрийг унших →

Тэмдэглэл

Говь нутаг яруу байна, тансаг байна.
Таанын толгой мөндөр шиг цайрч, айраг хадаг шиг тунарч байна.
Өдөрт нь энгүй талд ногооны униар лүглийж, шөнөд нь тэнгэрийн хаяанд хавирган сар саатаж байна.
— Мөнхжаргалын Чимэддорж, «Эх орон» тэмдэглэлээс